Нийгэм
Монгол эмч нарын чадвар дэлхийн түвшинд хүрснийг харуулсан олон улсын сургалт боллоо
Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” олон улсын сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.
Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн нь сургалтыг илүү өгөөжтэй, сонирхолтой болгосон юм.
Сургалтын талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмараас тодруулахад “УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.
Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харилцаж байгаагаараа давуу талтай.
Титэм судасны физиолог буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу, үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна.
Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн Анагаахын их сургуулийн эмч, эрдэмтэд оролцож, ажлын байран дээрх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа” хэмээлээ.
УНТЭ Монгол Улсад анх удаа 20 тохиолдолд судасны хэт авиан шинжилгээний хяналтан дор гол судасны баллон, шахуургын дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээг хийсний үр дүнд гадагш явах урсгалыг бууруулж чадсан талаар тус эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр ярихдаа “УНТЭ-ийн Зүрх судасны нэгж нь 49 жилийн түүхтэй бөгөөд 2020 онд “Зүрхний төв”-ийг байгуулсан. Ингэснээр зүрх судасны тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдэж, манай эмнэлгийн зүрх судасны тогтолцооны эмгэгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Үүний нэг нь “Шигдээсийн нэгж” юм. Эрүүл мэндийн сайдын А/154 тоот тушаалын дагуу долоон аймаг, дөрвөн дүүргийн хүн амд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар манайх 2000 гаруй өвчтөнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийсэн. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ дээр л хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд илүү хүртээмжтэй үзүүлж, төвлөрлийг сааруулж байна” гэсэн юм.
Тэрбээр мөн “Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 байна.
Насны хувьд хөдөлмөрийн насны буюу 35-55 насныхан, хүйсийн хувьд эрчүүд зүрх судасны өвчлөлд их өртдөг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, хооллолт, стресс, нийгэм, эдийн засгийн байдал. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо сайн хамрагдаж байх, цусан дахь сахарын хэмжээ болон даралт, өөх тосны солилцоогоо тогтмол хянаж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө