Улс төр
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл”олон улсын форум үргэлжилж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” олон улсын форум /2023.04.11/ Төрийн ордонд үргэлжилж байна.
Олон улсын форум, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” үндсэн илтгэлээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа илтгэлдээ, Монгол Улс жендэрийн тэгш байдалд чухал ач холбогдолтой олон улсын конвенцуудад нэгдэн орсныг дурдаад, Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчны талаар танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улс нь Жендэрийн хөгжлийн индексээр 191 улсаас 96 дугаарт, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр 146 орноос 26, эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээр 63, эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаар байранд байранд байгаа аж. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 бол эмэгтэйчүүдийнх 76.47, парламент дахь хүйсийн харьцааны хувьд 82.9 хувийг эрэгтэйчүүд, 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь эмэгтэйчүүд байна гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, үе шаттай хэрэгжүүлж байгааг дэд дарга илтгэлдээ дурдсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт 15 хувиас, доошгүй байх” гэж заасан ч бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрт үнэлгээ дүгнэлт хийхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагавар нь хуульд заасан зорилго, зорилттой харьцуулахад “дундаас доогуур түвшинд” гарсан бөгөөд цаашид төрийн зүгээс “ихээхэн хүчин чармайлт шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцууллаа.
Форумд Латви улсын парламентын гишүүн асан, Улс төрийн зөвлөх Лолита Чигане “Хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж байж амжилт гаргаж чадна гэдгийг форумд оролцогчид онцолж байна. Хэдий чинээ эмэгтэйчүүд нийгмийн анхаарлын төвд байж, эмэгтэйчүүдийн үгийг илүү их сонсоно төдий чинээ сайн гэж би хэлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүдэд эрх мэдлийг өгч, чадавхыг бэхжүүлж, тэдний улс төрд оролцох бүхий л хөшүүргүүдийг тавьж өгснөөр олон эмэгтэйчүүд намын жагсаалтад нэр нь багтаж оролцоогоо нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн квот, санхүүгийн дэмжлэгийг эмэгтэй нэр дэвшигчиддээ өгөх юм бол бодитоор эмэгтэйчүүд олноороо улс төрийн шийдвэр гаргах түвшинд гарах боломжтой гээд Франц, Герман, Итали улсын жишээн дээр хууль эрх зүйн шинэчлэлийг дэмжих замаар шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангаж буй дэлхий нийтийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр, танилцуулгадаа жендэрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Франц Улс дараах тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар дурдав. Тухайлбал, Франц улс 577 мажоритар өрсөлдөөнд хуваагддаг бөгөөд жагсаалт дахь байршил нь чухал үүрэг гүйцэтгэдэггүй ба намууд хувь нэр дэвшигчийг дэвшүүлдэг байна. Хэрэв нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол, төрийн санхүүжилт нь дагаж буурдаг зохицуулалттай. Франц Улсын хувьд 2022 оны сонгуульд эхний шатанд 2777 эмэгтэй (нийт нэр дэвшигчдийн 44 хувь), хоёрдугаар шатанд 493 эмэгтэй (43 хувь) өрсөлджээ. Үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдож энэ нь парламентын гишүүдийн 37.2 хувь нь болсон байна. Итали улсын хувьд пропорциональ, жагсаалтад суурилсан системтэй бөгөөд 2018 оноос хойш жендэртэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн байна. Тухайн улс олон мандаттай тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт гаргахдаа хүйсээр солбиж гаргажээ. Мөн аль нэг хүйсийн нэр дэвшигчид жагсаалтын 60-аас дээш хувийг эзэлж болохгүй, нэг мандаттай тойрогт аль нэг хүйсийн нэр дэвшигч 60 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай аж. Итали улсын 2022 оны парламентын хувьд Депутатуудын танхимын 32 хувь нь эмэгтэй, Сенатын 34 хувь нь эмэгтэй гишүүд сонгогджээ. Харин Германы Христийн ардчилсан холбоо (ГХАХ) нам 1996 онд өндөр албан тушаал дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 33 хувь байх квотыг баталсан бөгөөд 2005 онд анхны эмэгтэй Канцлер томилогдсон талаар танилцууллаа.
Хатагтай Лолита Чигане, улс төрд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог хангахад улс төрийн нам дотоод ардчиллаасаа эхлэх хэрэгтэй. Улс төрийн намын гишүүдийн хүйсийн харьцааг харвал эрэгтэй, эмэгтэй гишүүдийн харьцаа ойролцоо байдаг. Харин өндөр хариуцлагатай албан тушаалд эмэгтэйчүүдийн сонгогдох байдал 10 хувьд хүрдэггүй. Иймд нам дотроо эмэгтэйчүүдийн оролцоог хангах, нам доторх эмэгтэй гишүүдийнхээ квотыг нэмэгдүүлэхээс эхлэх хэрэгтэй. Нам доторх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд цөөн байх тусам намаас цөөн тооны эмэгтэйчүүд парламентад сонгогддог. Харин нам доторх удирдах түвшинд эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна төдий чинээ тэр намаас олон эмэгтэй гишүүд суудал авч чадна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нь онцгойлон үзэх асуудал биш ердийн л үзэгдэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав