Нийгэм
АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 285.9 сая төгрөгийн зээлийн өр төлбөр нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 285 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтэд мэдээлэгдсэнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас дараах албан бичгийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-т ирүүлжээ.
Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар нэгэн байдлаар зээл авсан асуудал байхгүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл дамжуулсанд хүлцэл өчье.
Танай Мөрдөн шалгах хэлтсээс тус санд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн 285,915,411 (хоёр зуун наян таван сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арван нэг) төгрөгийн өр төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлэн Сангийн яамны төрийн сангийн 100900000717 тоот данс, Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот данс (хохирол нөхөн төлүүлэлт)-нд төвлөрүүлж, энэ талаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06/10313, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/15430 тоот албан бичгээр тус тус мэдээлэл ирүүлсэн байна.
Үүний дагуу тус байгууллагаар дамжуулан зээлээ төлсөн аж ахуйн нэгжийн хүсэлтээр өр авлагыг хааж тооцоо нийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн дээрх өр төлбөрийн талаар манай талаас тооцоо нийлэх холбогдох албан тушаалтныг даруй томилон ажиллуулах саналтай байна” гэжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм7 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ