Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

 Төр нь ч, түмэн олон ч мартсан Биокомбинатыг өөд татахгүйгээр  эрүүл мал, эрүүл мах  гэж ярих  хэрэггүй 

Нийтэлсэн

-

 Ч. Чулуунцэцэг

  Их хотын баруун захыг дэрлэн орших Биокомбинат хэмээх жижигхэн сууринг мэдэхгүй хүн ховор. Хатан Туул, Сонгины булан, Шувуун фабрик, цаашлаад Төв аймгийн  Алтанбулаг сум орохоор  давхиж явахад чинь  Морингийн  даваа давмац    жижигхэн хонхорт  өндөр, өндөр улиасан дундаас   цагийн сайханд  яагаанаар  эмжсэн  шаргал  байгаад эдүгээ  хуурч,  саарал ч  юм  шиг  сайн ажиглах аваас  өнгөний ором төдий үлдсэн будагтай дөрвөн давхар обьект харагддаг  шүү дээ.  Зорьж очих хэрэгцээ шаардлага хэн бүхэнд гарахгүй тул нүдний  үзүүрт Биокомбинат  зурасхийгээд л өнгөрөх нь бий.  Харин дулааны улиралд өөр. Үнэр танарт  нь  явуулын нөхдүүд  хамраа сарталзуулж ирээд л   “Пүү паа, Биокомбинатыг хотоос гаргавал таарна” хэмээн сүйд болно. Үнэн хэрэгтээ  ч тийм орчинд  ажиллаж, амьдардаггүй хүнд эм тарианы эхүүн  дээр   хуйхалсан толгой чанасан шөлний  хуршмал, түлэнхий үнэр   холилдоход яаж сайхан байх билээ. Гэвч энд  шинжлэх ухаанд тулгуурласан   үйлдвэрлэл 24 цагийн турш  явагддаг болохыг мэдэх хүн тун цөөн. Тухайн цаг үед үйлдвэрийн энэ байршил  нийслэлээс 30 гаруй км  хол, алс зайдуу  хамгийн оновчтой хувилбар  байсан биз ээ.  Эрхэм уншигч авгай та юуны тухай өгүүлэх гэж буйг эрх биш гадарласан буй за.  Үнэнийг өчихөд 100 жилийн түүхтэй энэ байгууллагын босгыг даваад бус хашааных нь үүдээр ороод л хөшиж орхисон.   Бүр “Ээ л дээ, шинэ цагийн Монгол Улсад ийм  шинжлэх ухааны байгууллага байдаг гэж үү. Хашаа хороо, барилга байгууламжийнх  нь царай зүсийг нь ээ, балгас болсон байшин савныхаа үлдэгдэлүүдийг  буулгаж цэгцэлж болдоггүй юм уу. Ер нь энэ байгууллагад эзэн байна уу  хэмээн уулга алдаж урам хугарсан.  Шулуунхан хэлэхэд, чулуун хороо, өндөр өндөр ургасан улиас хоёр л  Биокомбинат хэмээх төрийн өмчит шинжлэх ухааны байгууллагыг  бүхий л талаар  хүний нүднээс  нуун далдалж иржээ.  Хаврын салхи  оройноосоо тайрагдаж,  нүцгэрч  хорчийсон хөгшин улиас, халцарч  хөгширсөн барилга хоёрын үнэн төрхийг илчилж орхисон нь энэ.  Газраар нэг хөглөрсөн улиасны мөчир дундуур туучсаар Биокомбинат руу явж орлоо.  Пүн хийсэн халуун, дээр дурдсан тийм гэхийн аргагүй нял хийсэн үнэртэй орчин угтав.  Үйлдвэрлэл явагдаж буй тул халуун гэж жигтэйхэн. Халуун ууранд өмсч явсан цамц биед наалдаад л. Ёстой хаашаа, юу руу ороод ирэх нь энэ вэ гэх бодол төрнө. Бас эд юу бүтээдэг нөхдүүд вэ гэх сонирхол урагш “зулгаана”.

Засгийн газрын цорын ганц өмч

Биокомбинат хэмээх сүржин нэртэй даржин байгууллага ирэх намар 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэнэ.  Байгууллагын хоёр давхарт  шилэн хорго дахь  эрдэмтэн мэргэдийн оюуны бүтээлүүдтэй нь танилцаагүйсэн бол сөнөсөн газар байна гээд л гараад явж мэдэхээр. Гэтэл Засгийн газрын цорын ганц өмч нь Биокомбинат байвал яах вэ.  ТӨБЗГ-ын ямар ч оролцоо байхгүй Засгийн газар дангаараа хувьцаа эзэмшигч нь аж. Статус нь ч тодорхой, ТӨХК. Саяхныг хүртэл улсын төсөвт үйлдвэрийн газар, ААТҮГ гэж явж иржээ.  Түүхийн эхэл ухлыг нь хөөх аваас хоёр зууны босго элээн шинэ цагтай золгосон МАА-ын салбарын 100 настай  Монгол Улсын  биологийн ганц үйлдвэр.  Барилга байгууламжийн насжилтын тухайд одоогоос 50 жилийн өмнө Унгарын тусламжаар баригдаж, ашиглалтад орж, 1973 оноос  өнөөдрийг хүртэл малын гаралтай эм, биобэлдмэл, оношлуур, хэрэгсэл, импортыг орлох бүтээгдэхүүнийг   дангаараа үйлдвэрлэж ирсэн цорын  ганц үйлдвэр маань.  Социалист нийгмийн үеийн технологи, байр сав, хүний нөөцийн насжилт энэ тэрийн тухайд мөн л хөгширч, тартагтаа тулсан нь ойлгомжтой.  Гэвч Монгол хэмээх улс үндэстэн  оршин тогтнож байгаа юм хойно, мөн дээр нь эдийн засгийнх нь суурь бааз  МАА  тул  малын эм, вакцин  үйлдвэрлэлээ явуулахгүй гээд ч яалтай билээ.  Ийм нэг өрөвдмөөр,  бас арай ч дээ хэмээн уулга алдуулж, уур хүргэсэн   үйлдвэртэй танилцаж, гүйцэтгэх захирал  М.Энх-Амартай  уулзав. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард компаний гүйцэтгах захирлаар томилогджээ. Яалт ч үгүй ХАА-н салбарынх, салбараа гадарлах хүний хувьд юу хийхээ бодож төлөвлөж амжсан байх гэх горьдлого зурсхийлээ.  Мань хүн ХХААХҮЯ-нд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга байхдаа Мал,  амьтны эрүүл мэндийн тухай хууль батлуулж байсныг нь мэдэх учраас тэр.

Хамт олны яриагаар өмнө нь үйлдвэрээ  аж ахуйн тооцоотой болгож үзсэн ч үйл ажиллагаа нь  илт  доголдсон  тул  улсын төсөвт үйлдвэрийн газар болгоод ч тусыг эс олж.   Захирлын танилцуулснаар, тус био үйлдвэр нь  улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүждэг, малчдад  зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар юм байна.  Био үйлдвэр жилд  40 гаруй нэр  төрлийн 40  сая тун шингэн, хуурай  вакцин үйлдвэрлэхийн зэрэгцээ малын  эм бэлдмэл, оношлуур хийдэг аж.  Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 247 хүн ажиллаж байгаа гэнэ.  Хажуудаа дулааны станцтай тэр нь  үйлдвэрээ уур, ус дулаанаар хангах үүрэгтэй. Вакцин үйлдвэрлэлийн тухайд 90 гаруй хувьтай яваа бөгөөд  2022-2023 оны үйлдвэрлэлийн ажлаа   зургадугаар сард багтаан  дуусгахаар төлөвлөжээ.  Үйлдвэр цаашид ТӨХХК-ий хэлбэрээр ажиллахын зэрэгцээ  компаний засаглалыг сайжруулах, компани өөрөө орлого олох, техник технологио шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар онцолсон.

Гар аргаар вакцинаа савладаг гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд мэдэж байгаа болов уу

Үйлдвэртэй танилцах явцад хоёр дахь удаагаа  “ арай ч  дээ, үгүй байлгүй дээ ” хэмээн халаглах нь тэр. ХХI зуунд хөл тавиад 23 жил өнгөрч байхад гар аргын технологитой гээд сууж байх ч гэж дээ.  Соц нийгмийн үед БНМАУ-ын Био үйлдвэр ололт амжилтаараа  Азид тэргүүлж байсан юм гэнэ лээ. Тэгвэл эдүгээ технологийнхоо хоцрогдлоор сүүл мушгиж явааг төрийнхний  чихэнд дуулгах байна.  Өмд, цамц бол яах вэ гэхсэн.    Улсын маань  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь “Эрүүл монгол хүн”, “Эрүүл хүнс” төсөл хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж буй.  Харамсалтай нь хөрсөн дээрээ хэрхэн бууж буйн бодит жишээг  Биокомбинат ТӨХХК буюу био үйлдвэрээс харж болохоор.  Нөгөөтэйгүүр, Монгол Улс  өнгөрсөн жил 70 сая толгой мал тоолуулсан. Хүн амаасаа хэд дахин их малтай ч эдийн засгийн эргэлтэд орж, экспортод гарч, валют болж чаддаггүйн но нь чухам энэ сэдэв  байж мэднэ.  Хаврын хаварт, зуны зунд, намрын намарт хүн, малын гоц халдарт өвчин гарч,  улсын эдийн засагт нэрмээс болдог нь нууц биш. Өнгөрсөн жил гэхэд  шүлхий өвчний вакцинд  Монгол Улсаа халаасаа тэмтэрч, алиагаа алдсан биз дээ. Вакцин бол валют.  Валютын урсгал гадагшаа чиглэх тусам эдийн засаг доройтно. Үүнийг  эрх мэдэлтнүүд гадарлах ч хэн нь ч “Вакцинаа дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоо байгаа” гэж  дуугараагүй. Энэ нь чухамдаа вакцины импортод эрх мэдэлтнүүдийн оролцоо, хувийн ашиг сонирхол явдаг юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэх нь бий. Үгүй гэх газаргүй. Учир нь манай улс нийт малынхаа дөнгөж  30 гаруйхан хувийг вакцинд хамруулдаг гээд хэлчихвэл та бүү бухимдаарай. Тэгэхээр үлдсэн нь та бидний амны хишиг мэдэх хэрэг болж байгаа биз.  Үүнд хэн буруутай вэ. Малчид уу,  мөнгөндөө харам Засаг ноёд уу. Эсвэл эрүүл малтай байхыг хүсдэггүй, мал нь өвдөж л байвал халаас нь түнтийх эрх мэдэлтнүүд үү.

Үйлдвэрт өгсөн төлөвлөгөө ийн бодоход хүргэж байна.  Үйлдвэрийн хүчин чадал, эдийн засгийн чадавхи, чадамж, ашиг орлогын тухайд үе үеийн сайд, дарга нараас хэн нь  ч  санал санаачилга гаргаагүй нь хачирхалтай. Тэгсэн мөртөө алдар нэр хүртэх болохоороо “би” хэмээгээд суудал дээрээ өндөс өндөс хийсэн байх даа.   Амьсгалах төдий яваа  үйлдвэрт технологийн шинэчлэлийн тухайд  дурдаад ч хэрэггүй.  Бүх зүйл тэртээд одсон 1973 оных хэвээрээ.  Гэтэл мал сүргийн тоо жилээс жилд сая саяараа өсөөд байдаг. Тооноос хамаарч өвчлөлт ч тэр хэрээр нэмэгдэх нь мэдээж.  Гэвч  мал бүрт хийх вакцин хүрэлцэхгүй. Малчид авъя гэж эрэл сурал болоод ч нэмэргүй. Худалдаанд байхгүй юм чинь яалтай.  Үйлдвэр байгаа ч  нэмэлт вакцин үйлдвэрлэх,  зах зээлд “Монголд үйлдвэрлэв” гэх шошго бүхий вакцин, эм нийлүүлэх эрх нь  тус үйлдвэрт байхгүй. Ашиг орлогын тухайд бодож ч болохгүй.  Хуулиар  энэ бүхэн хориотой. Тиймээс  төлөвлөгөөгөө биелүүлээд л зургаадугаар сарын 1-ээс амралтын горимд шилжин  сул зогсолтын хэдэн төгрөг нь хэзээ буухыг хүлээн гэртээ суух  учиртай.

Хөндөх өөр нэг сэдэв бол вакцины түүхий эдийн хангалт.Уг нь  сүржигнэх юмгүй  гахайн бөөр, бог малын  нойр булчирхай, хурганы засаа  төдийхөн.  Гэвч түүхий эдийг бэлтгэх  технологийн цаг хугацаа гэж  бий. Үүнийг  хөрөнгө мөнгө төсөвлөдөг нөхдүүд нь ойлгодоггүй бололтой. Дээр нь технологийн хоцрогдол.  Өндөр  хэмийн халуунд хэдэн долоо хоног  нойр хоолоо хасан байж гаргаж авсан 180 мянган литр вакцинаа вакумжсан битүү орчинд шанагаар шанаглаад сууна гэдэг эмгэнэл бус уу.   Хувийн жижиг  хэрчсэн гурил, баншны цех хүртэл автомат савлагчтай  болсон  байхад  Монгол Улсын нэрийн үйлдвэр  гар аргын технологитой хэвээр байгаа нь үнэндээ эмгэнэл шүү. Тэнд нь тэгээд  хүн ажилладаг гэдгийг олж хараагүй дарга нарыг яах вэ. Дээр дурьдсан малын гаралтай бүтээгдэхүүн дээрээ эд эсээ өсгөвөрлөж, үндсэн түүхий эдээ бэлтгэдэг технологитой.  Уг технологийг эсийн хэлбэрт шилжүүлж, шугаман эсийн технологийг нэвтрүүлбэл түүхий эдийн хамаарлаас ангижрах, хүн хүчний нөөцийн асуудлууд  бүрэн шийдэгдэх боломжтой гэнэ. Энэ хоёр ажлыг тусгасан  төсөл хөтөлбөр боловсруулан  ХААХҮЯ-д  ТУЗ-д  танилцуулсан ч  улсын төсвийн хөрөнгө оруулалт хүндрэлтэй байгаа тул гэсэн хариу авсан  учраас аргагүйн эрхэнд  олон улсын байгууллагуудад ханджээ. Энэ ажлын ард гарч чадвал  биокомбинатын түүхэнд байгаагүй шинэчлэл болох аж.

 

З.Энх-Амар: Үйлдвэр 5000 л вакцин үйлдвэрлэх боломжтой ч төрийн захиалгаар 2,3 мянган литрийг л үйлдвэрлэж байна. Илүү үйлдвэрлэн зах зээлд нийлүүлх  эрх нь бидэнд  алга

/Биокомбинат ТӨХК-ий гүйцэтгэх захирал/

Та ажлаа  аваад удаагүй  байгаа юм байна. Био үйлдвэрийг сэргээх, технологийн шинэчлэх хийх боломж харагдаж байна уу, танд?

ШУ-ны байгууллага, яамтайгаа хамтарч хийх улмаар гадаадаас авч байгаа бог малын мялзан, шүлхий, арьс товруутах өвчний  гурван төрлийн вакциныг эх орондоо үйлдвэрлэдэг үйлдвэрлэх боломж байна уу гэвэл байна.  Манай хамт олонд  мэдлэг туршлага, технологи  нь ч бий.  Гагцхүү технологийн  шаардлага хангасан стандарт бүхий  үйлдвэр нь л алга.   Өмнөх удирдлагууд   технологи ярьж явахаас илүүтэй   том, том мөнгө ярьж явсаар өнөөдөртэй золгосныг нуугаад яах вэ.   Монгол Улс  цоо  шинэ биологийн, биобэлдмэлийн том үйлдвэртэй болох ёстой.  Энэ бодлого чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, манай үйлдвэр  сүүлийн жилүүдэд хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Нарийн мэргэжлийн технологич, эмч,  химич, биологич ховордсон. Одоо ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь тэтгэврийн насныхан. Тэтгэвэртээ гарсан ч үйлдвэрийнхээ гуйлтаар  буцаад  ажилтаа орсон хүмүүс. Боловсон хүчнийхээ мэргэжлийг дээшлүүлэх, гадаадад   сургах, дадлагажуулах,  цалин орлогыг нь  нэмэгдүүлэхгүй бол үйлдвэрт ажиллах хүн алга.  Энэ үйлдвэрийг гаднаас нь харахад арай ч дээ гэж харагдаж байгаа бол дотроо ч мөн адил арай ч дээ л байгаа.  Тэр савлагааны цех, вирусын цехээр орвол ажиллах орчин нөхцөл ч мөн л  арай ч дээ гэмээр.  Ямар ч агааргүй,  битүү орчинд  савлагчид маань 8-10 цаг ажилладаг. Өрөөнөөс гарах эрхгүй.  Яах аргагүй хөдөлмөрийн  хүнд нөхцөл.  Үйлдвэрийн барилга байгууламжийн тухайд Унгарын барьж өгсөн тэр л хэвээрээ байгаа.  Суурилуулсан тоног төхөөрөмжийнх нь ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан тул манайхан  монголчлоод л ажиллуулж буй.  Урдах, хойдхоо муулах бус  сэтгэлгүй  ажилласанд нь бухимдах л юм. Био үйлдвэрийн үе үеийн дарга, удирдлагууд өөр хоорондоо маргалдаж, хэрэлдсэн түүнээсээ болж салбартаа ад үзэгдсэн, байгаа төсөвдөө хайхрамжгүй хандаж иржээ гэж дүгнэж сууна.   Хувийн хэвшлийн жижигхэн цех хүртэл автомат горимд шилжицгээсэн. Гэтэл бүхэл бүтэн био  үйлдвэр  вакциныхаа  шилийг гараараа  угаан, халуун тогоонд зөөвөрлөн  ариутгаж байгааг юу гэх вэ.  Бас шилээ эгнүүлж тавиад гараараа савладаг гээд төсөөл дөө.  Үүнийг харсан гадаад,  дотоодын албаны хүмүүс толгой сэгсэрч байна. Монгол Улс МАА-н орон. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гэж байгаа  бол био үйлдвэрийнхээ хувь заяаг шийдэх цаг болжээ гэдгийг та бүхнээр дамжуулж хэлэх байна.    –

-Ашиг олох сонирхолгүй үйлдвэр ажиллаж байна гэхээр гайхаж байна. Яагаад?

Би томилогдож ирээд ажилтан, албан хаагчдынхаа цалинг 30-40 хувиар нэмсэн. Хэн 650 мянган төгрөгөөр  хүнд, хортой нөхцөл бүхий үйлдвэрт ажиллах юм.  Ингэснээр цалингийн зардал 30 хувиар огцом өсч, өнгөрсөн жилийн орлогын хэмжээний цалингийн сан бий болсон. Тиймээс бүтээгдэхүүнийхээ  үнийг нэмсэн.  Жилд дээд тал нь зургаан тэрбум төгрөгний орлого олдог, харин энэ жил 8.2 тэрбум төгрөгийн орлого олохоор болсон. ТУЗ баталсан.  Төлөвлөгөө ёсоор  долдугаар сарын эхний 15 хоногт багтаана.  Үүний 60-70 хувь нь ажилчдын цалин, дээр нь уурын зуух, түүхий эд гээд олсон орлого маань урсгал зардалдаа  таарна.  Технологийн шинэчлэлд 1,3 сая ам.доллар шаардлагатай байгаа.  Яам маш их дэмжиж буй. Үнэндээ энэ мөнгө хоёр цэцэрлэгийн л төсөв. Гагцхүү  асуудлыг холбогдох албаныханд ойлгуулж чадаагүй юм болов уу гэж бодсон.  Өнөөдрийн байдлаар манайх  3000 литр вакцин үйлдвэрлэх боломжтой  ч улс 2.3  мянган литрийг л  захиалсан. Илүү  70 литр үйлдвэрлэж болох ч зарж борлуулах эрх нь бидэнд байхгүй.  Миний хувьд  “Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад,  5000 литр вакцин  үйлдвэрлэж чадна.  Тиймээс та нар захиалгаа тултал төсөвтөө суулгаж өг” гэж   хэлж байгаа. Хувийн мал эмнэлгүүдэд төлөвлөгөөнөөс илүү гарснаа  зарах боломжтой ч Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль журамд нийцэхгүй гэж байгаа нь бодлогын алдаа юм.  Компани  юм бол өсч дэвжих ёстой. Ажилтан албан хаагчдынхаа цалинг нэмж, технологио шинэчилж, шинэ техник хэрэгсэл авах ёстой Үүний тулд орлого олох ёстой.  Энэ мэтчилэн цаг алдалгүй өөрчилж, шинэчилмээр зүйл нэлээдгүй байна. Хуульд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй.Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх  вакцин хийхэд хурганы засаа гол  түүхий эд болдог. Гэтэл малчид цаг уурын байдлаас шалтгаалан малын хээлтүүлгийг хойшлуулснаар мал төллөх хугацаа оройтож, түүхий эд ч хүлээгддэг болсон. Үүнийг шийдэх гарц нь  шугаман эсийн технологит шилжих явдал. Үүнийг шийдчихвэл заавал хурганы засаа хэрэглэх биш  байгаа эсээ өсгөвөрлөөд хэдэн сард ч хамаагүй вакцинаа массаар үйлдвэрлэх боломжтой болно. Түүхий эдийн хамаарлаас ч  гарна. Олдоц муутай түүхий эдийн  үнэ нь байнга  өсдөг.

-Мэргэжлийн, чадвартай боловсон хүчин томилогдож ирэхийг бус өөрсдөө бэлтгэдэг тогтолцоог  томоохон ААН-д нэвтрүүлж эхэлсэн байна лээ?

Манай үйлдвэрт үе дамжин ажиллаж буй хүн олон.  Гэвч сүүлийн үед малын эмч, биотехнологич, химич мэргэжлээр суралцагчдын тоо жилээс жилд буурах болжээ.  Энэ нь цалин хангамж, орчин нөхцлөөс шууд хамааралтай. Мэргэжилтэй боловсон хүчнээ дотоодоосоо бэлтгэхийн тул  Биокобинатын хүүхдүүдээс ХААИС-д сурах сонирхол бүхий хүүхдүүдийн судалгааг гаргуулж байна.  Сургалтын төлбөр, автобус унааны мөнгийг нь даагаад сургуулиа төгсөөд үйлдвэрт ажиллах нөхцөлтэйгөөр. Мөн гурван үеийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.   Одоо  ажиллаж байгаа тэтгэврийн насныхан тэтгэвэр дээрээ цалин авч байгаа учраас тогтдог. Тэднийг  байгаа үедээ ажилчдаа сайн дадлагажуул, өөрийгөө залгамжилж үлдэх  хүнээ  бэлдэж өг гээд гуйгаад л байгаа. Нөхцөл байдал ийм л байна.

 Ийм  нэг эмгэнэл нүүрлэсэн үйлдвэртэй танилцаад тэнд хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллаж буй  малын эмч, мэргэжилтнүүдийг өрөвдсөөр гарлаа. Үйлдвэрээ өөд татаж,  дэлхийн технологитой хөл нийлүүлсэн цагт л Монгол хүн монгол малынхаа махыг сэтгэл амар хүртэж суух учиртай юм билээ.  Түүнээс хий дэмий эрүүл хүнс эрүүл мал гэж хэсэг нь яриад нөгөө нь монгол малын мах яагаад хүнсний чанар, стандартыг хангаж чадахгүй байна хэмээн гонгинох аваас  энэ бүхний суурь нь Биокомбинат дахь Био-үйлдвэр гэж хэлэх байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр20 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр20 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд20 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент21 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент22 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм22 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм22 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм22 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм22 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим