Нийгэм
“Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудыг танилцуулав
Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалтыг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд тус уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Тэрбээр “Залуу төрийн албан хаагчид та бүхнийг ирээдүйд хардалт сэрдэлтгүй, тайвнаар ажлаа хийгээсэй гэж хүсэж байна. Төрийн ажил, үйлчилгээ технологид суурилсан, ил тод, шилэн болчихвол ямар ч өндөр албан тушаалтан жирийн албан хаагчийн ажилд нөлөөлж чадахгүй болно. Энэ боломжийг бүрдүүлэхээр “Шил” ажиллагааг эрчимжүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн тухайд төрийн өмчийн байрнуудын түрээсийн орлого, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн мэдээлэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, ТУЗ-ийн гишүүдийн нэрс болон цалинг ил болгосон. Хотын даргын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй болгохоор зорьж байгаа. Энэ бол тун чухал ажил. Өнгөрсөн 30 жилд төлөвлөлтгүй хийсэн газар олголтыг ил тод болгоно гэсэн үг. Хан-Уул дүүргийн хувьд ч газар олголттой холбоотой мэдээллээ ил тод болгож, “Шилэн” төрийг хамтдаа бий болгоосой гэж хүсэж байна. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. 300-400 мянган хүн амтай дүүргийг 30, 40 мянган оршин суугчтай сумтай жиших боломжгүй. Ийм харьцангуй тогтолцоотой байхад иргэдэд төрийн үйлчилгээг ижил тэгш, хурдан шуурхай хүргэх боломжгүй” хэмээн ярьсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хотын, эсвэл аль нэг аймгийн, дүүргийн цахим шилжилт гэж тусдаа байж болохгүй. Нэгдсэн байдлаар цахим шилжилтийг хийж, нэг зүгт харж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын зүгээс ч энэ ажилд идэвхтэй оролцож байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийх боломжийг бүрдүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өргөдөл гомдол, албан бичгийг цахимаар шийдэх ERP систем, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн Smart car систем, хэсгийн ахлагч нарын ажлыг хөнгөвчлөх Digital city систем, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар илгээх Онлайн бизнес төв систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем зэргийг цахим шилжилтийн хүрээнд хөгжүүлэн ажиллаж байна” хэмээлээ.
Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго бөгөөд дүүрэг бүрд ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Төрийн албыг танил талаас ангид, хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Над дээр орж ирсэн хүн бүр газар хүсэж байна. Гэтэл би газар олгодог хүн биш шүү дээ. Энэ байдлыг халах зорилгоор Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс газрын харилцаатай холбоотой мэдээллийг нийтэд ил тод болгож, Газрын бирж байгуулах санаачилгыг гаргаад байна. Иргэн газар авахдаа хэн нэгний гарын үсгийг царайчилж, цаг наргүй хүлээж суудаг тогтолцоог хална. Үүнийг дагаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төрд нүсэр бүтэц хэрэггүй. Тиймээс цахим шилжилтийг салбар бүрд хийх ёстой” гэлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна