Нийгэм
Б.Хосбаяр: Төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хэрэгжилт, гаалийн байгууллагын хүний нөөц болон бусад цаг үеийн асуудлаар ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяраас тодрууллаа.
“Шүүр” ажиллагааны хэрэгжилтийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд ажиллаж байгаа 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд ажиллаж байгаа 467 нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийж ажилласан.
Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Төрийн жинхэнэ албан тушаалын ерөнхий шалгалт өгөөгүй томилогдсон 61, төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн боловч албан зохих тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй томилогдсон, тусгай шалгалт өгөөгүй томилогдсон 88, нийт 148 албан хаагчдын судалгаа байна. Дээрх судалгаанаас үндэслэн эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчдыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.
Яагаад тусгай шалгалт өгөөгүй албан хаагчид ийм олон байгаа юм бол? Чөлөөлөгдсөн хүмүүст шалгалтаа өгөөд эргэж ажилдаа орох боломж байгаа юу?
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам” мөн 2019 онд шинэчлэгдсэн батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолын 2.1 дэх хэсэгт заасан “төрийн албаны зөвлөл нь аймаг, нийслэл, яаманд салбар зөвлөл байгуулж ажиллуулна”/-аар тус байгууллага дээр ажиллаж байсан Төрийн албаны салбар зөвлөлийг Сангийн яам руу шилжүүлж байсан. Мөн Коронавируст халдвар /Ковид 19-ын халдварын улмаас “Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” Монгол Улсын хууль батлагдан хориглолт, хязгаарлалт хийгдсэнтэй холбогдуулан тус байгууллагын хэмжээнд Тусгай шалгалт зохион байгуулагдаагүй байна.
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийг байгуулахаар болсон. Иймээс төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг зохион байгуулж сул орон тоог нөхөж ажиллана.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ