Нийгэм
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өчигдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов.
Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 оны арванхоёрдугаар дугаар сарын 9-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бэртэгдсдийг эмчлэг тасаг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Улмаар эмнэлэг болж өргөжин, өнөөдөр нээлтээ хийж буй төвийн барилгын суурин дээр 1976 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй барилга 1991 онд ашиглалтад орж, харьяа тасгууд нүүр орсон байна. Тус барилгад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт 2008-2009 онд гарсан тул түүнээс хойш Түлэгдэлт, сэдрэлтийн гэмтлийн тасаг нь Мөнгөнгүүр эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйл ажиллагаагаа явуулж байсан юм.
Улмаар 2017 онд Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай хэлэлцээр хийн, Түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ