Нийгэм
Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-ын дарга Н.Мандуулыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг хүлээн авч уулзан байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтынх нь талаар хэлэлцэн, зарим нэг үүрэг чиглэлийг өглөө.
Монгол Улсын Засгийн газраас бодлогоор дэмжиж буй өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалтаар нийт 368 байгууллагыг хамруулснаас 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78.5 хувь 30 хүртэлх хувиар, 3.2 хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.
Мөн эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй, хадгалалтын горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, тавих хяналт хангалтгүй, эмийн түгээлтэд тээвэрлэлтийн горимыг бүрэн мөрдөж ажилладаггүй, хэмийн хяналт тавьдаггүй, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын 17.5 хувьд стандартад заасан хүний нөөцийн дутагдалтай, хяналт үнэлгээнд хамрагдсан эмийн сангийн 46.8 хувьд нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор үйлчилсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд газар дээр нь очиж ажиллан, зөрчлийг арилгуулж, эм, эмийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүний үнэ, чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн хэрэглэгчийн эрх ашгийг стандарттай уялдуулж ажиллах нь чухал байгааг анхаарууллаа. Үүнд цахим худалдаагаар хэрэглэгчийг хохироох, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн далд сурталчилгаа ихсэж, иргэд хохирч байгаа тохиолдол ихээр гарч байгаатай холбогдуулан хяналт тавьж Зар сурталчилгааны тухай хуульдаа энэ чиглэлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох зохицуулалтыг тусгах, аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний эрх тэгш орчин нөхцөлийг бүрдүүлэх, чанар, аюулгүй байдал хангагдаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хэрэглэгчийн эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоохыг даалгав.
Энэ үеэр Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль гэсэн 3 хуульд яаралтай боловсруулж, холбогдох иж бүрдлийг ханган, УИХ, Засгийн газраар батлуулж, шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх, тэр дундаа Өрсөлдөөний тухай хуульд 2015 онд зохицуулалтын салбарын зүй ёсны монопол аж ахуй эрхлэгчийн үнэ тарифыг хянах хуулийн заалтыг хянахгүй байх нэмэлт өөрчлөлтийг оруулснаар, тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн салбарын нийт 133 монопол аж ахуй эрхлэгчийн үнийг хянах зохицуулалтгүй байгаа асуудлыг яаралтай хөндөж, хуулийн өөрчлөлтдөө тусган шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ