Нийгэм
Болзошгүй эрсдэлээс сэргийлэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан АСЕМ Вилла хотхон орчим, мөн Нарны хорооллын Дунд голд ажиллалаа.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Туул голын орчим буюу АСЕМ Вилла хотхоны ойролцоо нийтийн эзэмшлийн жорлон байдаг. Гол үерлэснээр энэ хэсэг рүү ус бага зэрэг хальсан байсан. Тиймээс манай байгууллагын 20 гаруй албан хаагч гурван хово, дөрвөн жижиг машинтай шөнө ажиллаж, жорлон руу ус орохоос сэргийлэн шороо дэвслээ. Одоо усыг боох далан босгох арга хэмжээ авч байна. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр ашиглаж буй шороог Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид 24 цагаар ковштой ажиллаж Нарангийн энгэр, Цагаандаваанаас ачуулж байна. Зам талбайн үйлчлэгч нар хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсээр байна” хэмээсэн юм.
Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Манай дүүрэгт нөхцөл байдал хүндэрсэн хоёр байршил бий. Нэг нь “Алтай” хотхоны урд хэсэг байсан, тэнд холбогдох албаныхан ажиллаж, шаардлагатай арга хэмжээг аваад байна. Нөгөө нь Нарны хороололд гарааш руу ус орж хүндрэл учирсан. Бид гараашаас машинуудыг гаргаад усыг шавхлаа. Дүүргийн хувьд ерөнхийдөө нөхцөл байдал хяналтад байна гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Дунд голын усны түвшин дөрвөн см нэмэгдсэн байна. Тиймээс дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын 80 орчим хүн бэлэн байдлыг хангаж ажилласан” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Нөхцөл байдал хүндэрч байгаа найман байршил бий. Урд шөнийн байдлаар эдгээр байршилд болзошгүй эрсдэлээс сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Шөнө орсон борооны улмаас Туул, Дунд голын усны түвшин нэмэгдсэн байна” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ