Нийгэм
БНСУ-д хууль бусаар оршин сууж буй 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаагаад байна
БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.
БНСУ-ын Хууль Зүйн Яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна.
Дээрх аяны хүрээнд Тайландын 8,645, Вьетнам 3,923, Хятад 2,597, Монгол 826, Казахстан 678, Орос 474, Филиппин 468, Узбекистан 402, бусад улсын 2,414 иргэнийг тус тус албадан нутаг буцаасан байна.
Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1,203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны 2-р хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ