Нийгэм
Гахайн африкийн мялзан өвчний улмаас Орхон, Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг, Булган аймгийн Булган сумын Рашаант сумдад ирсэн дуудлагын дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьцыг УМЭАЦТЛ-д шинжлүүлж гахайн африкийн мялзан өвчний оношийг баталгаажуулан, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Одоогоор Орхон, Булган аймгийн 2 голомтод 351 гахай байгаагаас 66 гахай өвчилж үхсэн, зориудаар 284 гахайг устгалд оруулсан байна.
Аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, “Гахайн мялзан өвчинтэй тэмцэх заавар” болон холбогдох эрхзүйн актын хүрээнд дараах тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Нийт гахайн аж ахуй хэрэглэгчдийн судалгааг гаргаж, бүх аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга нарт урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Зөвлөмж” хүргүүлэх,
Гахайн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгжүүдийн гахай мах, өөхний судалгааг гаргаж худалдан борлуулж байгаа түүхий эд бүтээгдэхүүнээс лабораторийн сорьц авч шинжилгээ хийхэд сөрөг дүнтэй
Булган, Орхон аймгийн гахайн өөх, мах ашигладаг нийтийн хоолны газрууд, зах, худалдааны төв, үйлчилгээний газруудаас шинжилгээний сорьц авч шинжилхэд сөрөг дүнтэй
Гахайн аж ахуй эрхлэгч иргэд аж, ахуй нэгжүүдэд гахайн мялзан өвчнөөс сэргийлэх, гахайн шилжилт хөдөлгөөнд анхаарах, аж ахуйн эрүүл ахуй нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамрагдах талаар заавар, зөвлөмжийг гахай аж ахуй эрхлэгчдэд нэг бүрчлэн өгч ажиллах,
Өвчний голомт гарсан аймгуудад хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр гахайн мялзан өвчнөөс сэргийлэх гарын авлага, контент, шторкуудыг олон нийтэд хүргэх,
Голомтын бүсэд байгаа гахай маллагч өрхүүдийн гахайн байр, хашаа, худаг уст цэг, орчны халдваргүйтгэх арга хэмжээ авах,
Өвчин гарсан аймаг, сумдад гахайн мялзан өвчин гарсан шалтгаан эх үүсвэрийг тогтоох болон өвчингүй эрүүл бүсэд байгаа хил залгаа аймаг сумдад гахайн мялзангийн идэвхтэй болон идэвхгүй тандалтуудыг хийх,
Голомтын бүсэд устгал, халдваргүйтгэлийн арга хэмжээнд сумдын онцгой комиссын бүрэлдэхүүн мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж байна гэж Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна