Нийгэм
ТҮҮХЭН УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнээс хойш хориг улам чангарч шахалт болон хувирсан. Өөр улс ийм их дарамт гахалтыг давж гарч чадахгүй л байсан болов уу. Орос хүчирхэг, шавхдашгүй их нөөцтэй төдийгүй энэ бүхнийг сөрөх чадвартай гэж хэн төсөөлөөгүй байх. Гэтэл Оросыг эсэргүүцэгчид өөрсдөө, тэрдундаа цэрэгтехникийн нөөцийн хямралд автчихаад байна. Барууныхан бас нэгэн арга хэрэглэж эхэлсэн. Юу гэвэл Оростой уламжлалт сайн хөршийн харилцаатай орнуудтай нь хагралдуулахыг завдсаар. Баруунхан МонголОросын уламжлалт найрамдалт харилцаанд сэв суулгахыг санаархаж Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны арилжааны бус байгууллагууд Монгол-Оросын хамтын ажиллагааны түүхийг гуйвуулсаар.
Үүний нэг жишээ гэвэл хувьсгалыг экспортолсон, Зөвлөлтийн Коминтерн болон түүний зааварлагчид монголчуудыг хэлмэгдүүлж, ганц намын системтэй болгоод зогсохгүй Зөвлөлтийн Коммунист нам уг бодлогыг дэмиж, улс төрийн болон эдийн засгийг нь хязгаарласан. БНМАУ-ыг олон улсын хэмжээнд бие даасан бодлого явуулж, “гуравдагч хөрштэй” дотно харилцаатай байх бодлогыг хүртэл хязгаарласан. Өнөөгийн нийгэм-улстөрийн сэдвээрх нийтлэлүүдийг үзвээс Монголын судлаачид гадаадынхнаар заалгуулахгүй гэдэг нь илт. Түүхчид Монгол, Оросын харилцааны түүхийг баримттай, бодитой бөгөөд шударгаар, бүх л эерэг, сөрөг талуудтай нь дүгнэсэн байдаг. Оросын явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь монголчуудын дунд Оросын талаар сөрөг дүр зургийг бий болгож, монголчуудыг оросуудтай муудалцуулж ОХУ-ыг түрэмийлэгч мэтээр харагдуулахыг оролдоно. Гэвч энэ нь бүтэхгүй л болов уу. Манай ард түмнүүд юуг ч мартаагүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын Москвад хийсэн айлчлал нь үүнийг нэг тод жишээ. Айлчлал 7-р сарын 22-нд өндөрлөсөн бөгөөд энэ өдөр Германы фашистууд Зөвлөлт рүү дайрсан билээ. Дэлхийн II дайнд эх орноо хамгаалахаар дайтсаныг Монгол, Оросын ард түмэн юуг ч мартаагүй. Тэгээд ч хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайдын хэлсэн үг үүнийг илэрхийлнэ.Тэрээр Москвад болсон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх XI чуулган болон Олон улсын цэрэг-техникийн “Армия-2023” форумын үер манай Батлан хамгаалахын сайдтай уулзахдаа “Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлого өөрчлөгдөхгүй” гэсэн. Хэдэн арван жилийн туршид олон улсын тавцанд Монгол Улс төвч байр суурь баримталсаар ирсэн. Дашрамд дурдахад, өнөөгийн нөхцөлд Монголын эрх баригчдын хувьд цаашид ч ийм байр суурийг хадгалах нь хувьд амаргүй гэдгийг Монгол ч, Орос ч аль аль нь сайн мэдэж байгаа. Тодорхой хугацаанд ийм бодлого баримтлах нь тохиромжтой байсан төдийгүй улс оронд ч хохиролгүй байсан. Харин одоо барууны дэлхийд ноёрхсон байдал өөрчлөгдөж, дэлхийн хүчний төв баруунаас зүүн рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл олон улсын аюулгүй байдлын шинэ дүр зураг бий боллоо. Төвийг сахих нь түүх болж үлдэнэ гэсэн үг. Ийм байр суурьтай орнууд маш их зүйлээс хоцорч эдийн засаг, улс төрийн хөгжлийн эрчээ алдах аюултай. Тиймээс гадаад тэрдундаа гадаад эдийн засгийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Монгол ч тодорхой шийдвэр гаргах шаардлагатай үе ирлээ. Манай Монголын талаас алсыг харсан, зөв алхамууд хийсэн. Жишээ нь Владивостокт жил бүр зохиогддог Дорнын эдийн засгийн чуулганд байнга оролцсоны үр дүнд 2022 онд Оросын Приморьед Худалдааны төлөөлөгчийн газраа нээсэн. Үүний зорилго нь Монголын бараа бүтээгдэхүүнийг Владивостокоор дамжуулан Ази-Номхон далайн бүс нутаг руу гаргах явдал. Тодруулбал, нүүрс төдийгүй хөдөө аж ахуйн болон арьсан бүтээгдэхүүн юм. Монгол нь Оросын зах зээлийг ажиглаж түүгээр дамжуулан Ази-Номхон далайн орнууд руу гаргах төлөвлөгөөтэй. Удахгүй болох Дорнын эдийн засгийн ээлжит чуулган дээр манай төлөөлөгчид хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх асуудлаар хэд хэдэн санал дэвшүүлнэ. Орос биеэ даасан хүч гэдгээ харуулж, тэдэнд татагдах улс орнуудын тоо ч нэмэгдсээр. Сүүлийн үйл явдлуудыг ажваас цэрэг-техникийн хувьд ОХУ нь АНУ-аас хавьгүй өндөр хөгжсөн болох нь харагдлаа. Барууны зарим зэвсэг нь Зөвлөлтийн 50 жилийн өмнө үйлдвэрлэж байснаас ч хоцрогджээ. Дашрамд дурдахад Монгол, Орос хоёр энэ чиглэлээр олон жил үр дүнтэй хамтран ажилласан. Тиймээс манай зэвсэгт хүчнийг орчин үеийн оросын зэвсэг техникээр хангах боломжтой юм. Түүнээс гадна манай хойд хөршийн цөмийн эрчим хүчний салбарын хөгжил нь Монгол-Оросын шинжлэх ухааны тодорхой салбарыг хөгжүүлэх үндэс суурь нь болж өгөх боломжтой. ОХУ боловсролын салбартаа шинэчлэл хийх гэж байна. Барууны боловсролын суурь систем нь тун дутагдалтайгаас боловсон хүчин нь сул гэдэг нь харагдсан. Монголд ч, Орост ч , сүүлийн гуч гаруй жилд боловсролын салбарт явуулж ирсэн бодлого хоорондоо тун төстэй. Ойрын хугацаанд энэ салбарт томоохон өөрчлөлт хийх нь тодорхой. Ийнхүү ирээдүйд Монгол Орос хоёр түүхэн уламжлалтай, олон талын харилцаагаа цаашид ч хөгжүүлэх нь хоёр улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай юм.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Улс төр2 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо