Нийгэм
ЦЕГ: Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ойрын өдрүүдэд газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ойрын өдрүүдэд газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй.
Олон нийтийн цахим сүлжээнд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр, газ дэлбэрч тухайн үнэр нь Улаанбаатар хотод үнэртэж байгаа тухай олныг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэгдэж байна.
Тус мэдээллийг тодруулахад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 35 минутад “Баллонтой газ дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Ш” компанийн төмрийн үйлдвэрт ажилтан “С” нь багажаар төмөр тастаж байхад газын баллоноос хий алдан дэлбэрч, амь хохирсон харамсалтай хэрэгт хөдөлмөр, аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Газ үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудаас хамтран шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага ахуйн хий буюу газ ашиглах үед хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд мөрдөж хэвшихийг зөвлөж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав