Нийгэм
БШУЯ: 55 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хамгийн олон хүүхэд суралцаж байна
Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль 150 орчим багш ажилтантай 500 орчим сурагчтай. Хоёр ээлжээр хичээллэдэг. Хүн ам олонтой дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг учир бусад сургуулиудаас хүүхдийн тоо харьцангуй олон байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуулиуд 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой гэдэг бас нэг онцлог бий.
Тус сургууль ерөнхий боловсрол олгохоос гадна мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлд түлхүү анхаардаг. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тухайд төдийлөн олон хүүхэд их дээд сургуульд элсээд байдаггүй. Тиймээс энгийн, өөрийнх нь аюулгүй байдал болон чадамжид нийцсэн хөлдөлмөр эрхэлдэг болгох чиглэлд анхаарч байна. Тиймээс ахлах ангийн 43 сурагч зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч байгаа юм.
Боловсролын багц хуулийн шинэчлэлээр сурагч бүр 12 жилийн боловсрол заавал эзэмшихээр хуульчилсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож байгаа сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ингэхдээ ахлах ангийн гурван жилд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төгсөөд өөрт торхисон хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өмнө нь бол тусгай гэж нэрлэж байсан 6 сургуулийн хувьд дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар асуудлуудаа шийдвэрлэх боломж хомс байсан учир гадаад улс орнууд, олон улсын байгууллагад төсөл бичиж цахилгаан шат, заслын үйлчилгээний тоног төхөөрөмж, өрөө тасалгааг тохижуулах зэргээр орчин бүрдүүлсэн тохиолдол олон байна.
Цаашид нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллаж байгаа сургуулийн орчин нөхцөл, багш ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхээр болов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө