Нийгэм
Цахим үйлчилгээний систем шинэчлэгдлээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь цахим үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн дэвшилтэт шинэ боломжийг бүрдүүлэх, зорилгоор гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн системийг шинэчлэн аравдугаар сарын 30-ны өдрөөс шинэ системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо.
Шинэ системд нэвтрэхдээ immigration.gov.mn хаягаар нэвтрэх бөгөөд уг шинэ систем нь төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбогдож мэдээлэл солилцох, цахим үйлчилгээний алхмуудыг багасгах, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцаа хянахаас гадна төлбөр тооцооны цогц шийдэл /Wechat pay, Social pay, Qpay/-ийг багтаасан.
Та шинээр ашиглалтад орж буй системд дараах 3 байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
1. Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудас
Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудсаар нэвтрэхдээ нэг удаагийн кодоор, банкны эрх, тоон гарын үсгээр нэвтрэх
2. Аж ахуйн нэгж, байгууллага нь тоон гарын үсэг
Аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр нэвтрэх.
3. Гадаадын иргэн дахин давтагдашгүй 13 орон бүхий бүртгэлийн дугаар
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2. ““уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг”-д заасан шаардлагыг хангасан гадаадын иргэн 13 орон бүхий бүртгэлийн дугаараар нэвтрэх боломжтой.
Хэрэглэгчдийн анхааралд
Шинэ систем үйл ажиллагаанд нэвтэрч байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээг жигдрүүлэх, шинэ системийг ашиглах боломжийг олгох зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд eimmigration.mn болон шинэ системийг ашиглаж болно.
Харин 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн eimmigration.mn хаягаар хүсэлтийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу гэж ГИХГ-аас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө