Нийгэм
“УБТЗ” ХНН: Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр БНХАУ, ОХУ-ын талтай тохиролцлоо
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварын улмаас гурван жил дараалан цахимаар зохион байгуулагдсаны эцэст энэ жил ОХУ-ын Эрхүү хотноо биечлэн уулзаж хуралдлаа.
Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Оросын төмөр замууд” НХН-ийн харьяа Дорнод Сибирийн төмөр замын дарга В.В.Владимиров, “Хятадын төмөр замын төв корпорац”-ийн Хөх хотын төмөр замын ТУЗ-ын дарга Жуан Хө тэргүүтэй гурван улсын төлөөлөгчид оролцож, хөрш орнуудын хилийн боомтын төмөр замын галт тэрэг солилцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Талууд цар тахлын дараачаас Эрээн–Замын-Үүд, Сүхбаатар–Наушки, Эрээнцав – Соловъёвскийн төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх, галт тэрэг солилцооны техникийн асуудлуудаар тодорхой тохиролцоонд хүрэв.
Хятадын талтай Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замын хилийн гарцаар өргөн царигаар хоногт 15 ба түүнээс дээш хос галт тэрэг, мөн нарийн царигаар 8 ба түүнээс дээш хос галт тэрэг солилцож байхаар тохирсон нь цаашдаа УБТЗ-ын тээврийн хэмжээ улам нэмэгдэх боломжийг олгосон чухал алхам боллоо.
Мөн Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын цахилгаан мэдээ, ярианы сувгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх, аюултай ачааны баглаа боодлын чанарыг сайжруулах, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний хүчин чадлыг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг хэлэлцэж тодорхой тохиролцоонд хүрэв.
Оросын талтай Сүхбаатар-Наушки хилийн өртөө хоорондын 2024 оны галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг 1 хос зорчигчийн галт тэрэг, 10 хос ачааны галт тэрэг /үүний 5 хос нь чингэлгийн галт тэрэг/ байхаар тохиров.
Мөн Монгол–Оросын хилийн боомтууд дээр хийгддэг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажиллагааг хялбарчлах үүднээс ачаа тээврийн дагалдах бичиг баримтыг цахимаар солилцох, Сүхбаатар–Наушки хооронд технологийн холбооны дамжуулах төхөөрөмжийг хоёрдогч шилэн кабелиар нөөц үүсгэх техникийн шийдлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцлоо. Үүнээс гадна Монгол Улсад бүртгэлтэй вагоныг “Оросын төмөр замууд” НХН-ийн сүлжээгээр тээвэрт аялуулах асуудлаар ажлын уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал уламжлав.
Зөвлөгөөний үеэр Монголын талаас Арцсуурь–Нарийнсухайт–Шивээхүрэн, Чойбалсан – Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцыг танилцуулж, цаашид Орос–Монгол–Хятадын хил дамнасан коридорын тээвэр зохион байгуулалт болон төлөвлөлтийг хийхдээ уг мэдээллийг харгалзаж үзэхийг зөвлөгөөнд оролцогч талуудаас хүсэв.
Орос-Монгол-Хятад гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн уулзалт зөвлөгөөний үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг зөвлөгөөний протоколд тусгаж хөрш төмөр замуудын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: “УБТЗ”ХНН
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр20 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө