Нийгэм
Монгол Улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүд LWG олон улсын аудит хийлгэж байна
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төслийн хүрээнд Монгол Улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүд болох Булигаар ХК, Арилдий ХХК-д Дэлхийн арьс ширний групп (Leather Working Group – LWG) -ийн байгаль орчны олон улсын аудит хийлгэж байна. LWG -ийн байгаль орчны аудит нь хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд дараах бодит үр дүнг үзүүлнэ. Үүнд:
- Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гарал үүслийн тогтолцоо болон ил тод байдал сайжирна.
- Баримт мэдээллийн олдоц, мэдлэг нэмэгдэнэ.
- Арьс шир үйлдвэрлэлд нөөцийн бүтээмж нэмэгдэнэ.
- Байгаль орчны бохирдол, хаягдал багасна.
- Химийн бодисын менежмент сайжирч аюултай бус химийн бодисын хэрэглээ нэмэгдэнэ.
- Ойн нөөцийн хомсдол, мал амьтны тавлаг байдлын асуудлуудад тавих хяналт сайжирна.
- Ажилчид, ажиллах орчны нөхцөл сайжирна.
Дээрх 2 аж ахуйн нэгжид LWG -ийн аудитор Агнеска Валкевич LWG стандартын 17 бүлгийн дагуу аудит хийж байна. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын экспертүүд болох М.Висванатан, Г.Онур, С.Даваажав нар арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг сургаж чадавхжуулах, аудитад бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Хувийн хэвшил, НҮБ, Монгол Улсын Засгийн газар, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд дээрх 2 аж ахуйн нэгжийн байгаль орчны стандартын хэрэгжилт, гүйцэтгэл сайжрах төдийгүй Монгол Улсын арьс шир үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд, экспортын өрсөлдөх чадавх дэлхийн арьс ширний салбарт нэмэгдэх ач холбогдолтой юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр11 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр11 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент27 мин өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ