Нийгэм
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулсан хэвлэлийн хуралд Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж буй зарим хэргийн мэдээллийг танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: “Цахим орчинд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын “Тик Ток” аппликейшн дээр “Цахим ертөнц” нэртэй цахим хаягаас хуурамчаар хүний мэдээлэл, царай болон дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программын тусламжтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорин” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчлөн, хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны “Талын дуу хоолой радио үзэх” нэртэй хуудсаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүй явуулж, тус бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна.
Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.” гэж цаг үеийн шаардлагатай мэдээлэл өглөө.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр11 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр11 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент20 мин өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ