Нийгэм
Цаашид өвлийн хүйтэн өдрүүдийн тоо 8-36 хоногоор багасна
АНЭУ-д болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурлын дээд хэмжээний хуралдаанд болж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Тэрбээр энэ удаа агаарын хэм, дулааралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, “1940-2020 оны хооронд 80 жилийн хугацаанд монгол улсын агаарын хэм 2.46 хэмээр нэмэгдсэн. Ялангуяа 1980 оноос хойш эрчимтэй нэмэгдсэн тооцоо судалгааны дүгнэлтүүд гарсан. Бид нар цаашдаа яах ёстой вэ агаарын хэм хэдэн хэмд очих вэ гэдгийг зөв тооцож мэдээллүүдээ бэлтгэн хүргэж байхгүй бол уур амьсгалын өөрчлөлт хүний биед сөргөөр нөлөөлж эхэлсэн судалгаа олон оронд гарсан байна.
2030 он гэхэд Монгол улсын агаарын хэм 0.7-1.4 хэм, 2050 он гэхэд 1.1-2.9 хэмээр, 2080 он гэхэд 1.2-6.5 хэмээр дулаарна гэдэг тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Нэг талаас дулаарал явагдах нь сайн мэт боловч нөгөө талдаа маш олон асуудал дагуулдаг.
2080 он гэхэд зуны улиралл хуурай халуун өдрүүд нэмэгдэх, өвлийн улиралд өдөр дараалсан цастай өдрүүд нэмэгдэх магадлал өндөртэй гэж тооцоолжээ. Дулаарал явагдаж байгаатай холбоотойгоор цаашдаа хүйтний өдрүүд багасна. Жилд хүйтний өдрийн хэмжээ 8.8-36.9 хоногоор багасах төлөвтэй. 2080 он гэхэд магадгүй 36.9 өдрөөр хүйтэн өдрийн тоо багасна гэсэн үг. Дэлхийн дулаарал нь зуны хэт халалт, аадар бороо гэх мэт гамшигт үзэгдлүүд ихээхэн болно.” гэлээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө