Нийгэм
Хороодын хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцлээ
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хурлын дэргэдэх хороод хуралдаж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өчигдөр Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хүний хөгжлийн хорооны хурал болж, Нийслэлийн 2024 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.
Төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулсан юм.
Хурлын үеэр төлөөлөгчид дүүргүүдэд тулгамдаж буй асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажил, газар чөлөөлөлт, болон зам засвартай холбоотой төсвийн хөрөнгө оруулалтын талаар асуулт тавьж, хариулт авсан юм.
Төлөөлөгч Б.Нэргүй төсвийн зарлагын үр ашгийн талаар хөндлөө. Мөн нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг сануулав. Харин төлөөлөгч С.Эрдэнэбаяр 4 жил гацаад буй Багахангай дүүргийн Соёлын төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг тодруулсан юм.
Харин төлөөлөгч Д.Гантулга БЗД-ийн 15-р хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, төлөөлөгч Н.Баярмөнх хот тохижилтын байгууллагыг дүүрэг рүү шилжүүлж буйтай холбоотой санхүүжилтийн асуудлыг нь тодруулж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авав.
Баянгол дүүргийн 25,28-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор байр шинээр барих ёстой ч газрын асуудал шийдэгдээгүй. Тиймээс бэлэн обьект худалдаж авах шаардлагатай талаар хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр хэлж байлаа. Харин төлөөлөгч Л.Ариунтуяа нийгмийн дэд бүтцийн зарим асуудлыг шийдэх үүднээс газар чөлөөлөлтийн ажлыг Чингэлтэй дүүрэгт идэвхтэй хийж байгааг тодотгов. Гэвч зардлын асуудлыг шийдэх ёстойг хэлэв. Төлөөлөгчид төсвийн зарлагаас гадна орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, татвар бүрдүүлэгч ААН, хувийн хэвшлээ дэмжих, хүнд хөдөлмөр эрхэлж буй ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, он дамжсан ажлуудаа дахин харж, эрэмбэлэн дуусгах шаардлагатай байгааг сануулсан юм.
Мөн өнөөдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, Нийслэлийн 2023 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох болон өмчид барилга байгууламж бүртгэх, хасах зэрэг асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын ХХ хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 5-ны өдөр болох юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө