Нийгэм
ХУД ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Хан-Уул дүүрэг Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн ахмадуудын төлөөлөл болсон 1000 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцож, ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээний эхлэлд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг товч танилцууллаа.
Тодруулбал Хан-Уул дүүрэгт 2017-2023 онд 21 цэцэрлэг, 11 сургууль, 64 хүүхдийн тоглоомын талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв, 6 эмнэлэг, сувилалын барилга, 7 гүүр тус тус ашиглалтад орсон байна. Ирэх жил дүүргийн хөрөнгө оруулалтаар Нисэхийн аюулгүйн тойргийг 2 түвшний уулзвар бүхий гүүрэн байгууламж барих зураг төслийн ажил хийгдэж байна” хэмээн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулан ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон медаль гардууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, 25 хороодын 1000 гаруй ахмадын төлөөлөл оролцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг товч танилцууллаа. Тодруулбал Хан-Уул дүүрэгт 2017-2023 онд 21 цэцэрлэг, 11 сургууль, 64 хүүхдийн тоглоомын талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв, 6 эмнэлэг, сувилалын барилга, 7 гүүр тус тус ашиглалтад орсон байна. Ирэх жил дүүргийн хөрөнгө оруулалтаар Нисэхийн аюулгүйн тойргийг 2 түвшний уулзвар бүхий гүүрэн байгууламж барих зураг төслийн ажил хийгдэж байна” хэмээн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулан ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.