Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ ачаа тээврийн түүхэн дээд олон амжилт тогтоолоо

Нийтэлсэн

-

-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтэд төмөр замын тээврийн салбар чухал үүрэгтэй. Тус салбарын хүндийг үүрч явдаг УБТЗ-ын 2023 оны ажлыг та товчхон дүгнэж ярина уу?

– 2023 он бол УБТЗ-ын хамт олны хувьд олон шинэ түүхэн дээд амжилтуудын жил байлаа. Манай нийгэмлэгийн тээврийн гол үзүүлэлт болох тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 32 сая тонн гаруй болж, үүнийг дагаад орлого, ашиг маань ч 74 жилийн түүхэндээ түүхэн шинэ дээд амжилтуудад хүрсэн онцгой нэгэн жил байлаа. Мөн нэмж хэлэхэд нэг ээлжиндээ ачиж буулгасан ачааны хэмжээ, хилийн өртөөдөөр солилцсон галт тэрэгний тоо, манай улсаар дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо гээд олон үзүүлэлтээрээ түүхэндээ байгаагүй бахархам дээд амжилтуудыг тогтоож шинэ оноо угтаж байна. Эдгээр ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтууд нь УБТЗ-ын хамт олны 24 цагийн тасралтгүй хөдөлмөр зүтгэл, хөлс хүчээр бүтсэн юм. Өөрөөр хэлбэл энэхүү түүхэн дээд амжилтын эзэд бол манай 16 мянган төмөр замчид гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Ийнхүү тээврийн чанарын үзүүлэлтүүд сайжирч, ашиг орлого нэмэгдсэнээр тус нийгэмлэгт техникийн шинэчлэлт хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөл улам нэмэгдэнэ. Замын удирдлагын барьж байгаа гол бодлого бол нийгэмлэгийн тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, алдагдалгүй ашигтай болгож ашиг орлогоо нэмэгдүүлэх замаар төмөр замынхаа хөгжил, техникийн шинэчлэлд зориулахаас гадна төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангахад хөрөнгө оруулалт хийх явдал юм.

 -Ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтооход хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ-ын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажилласны үр дүн гэж дүгнэж болох уу? 

-Ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтооход олон хүчин зүйл нөлөөлснийг сая би дурдаж ярилаа. Хөрш орнуудын хилийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөж, тээврийн орлого нэмэгдэхийн сацуу улс орны эдийн засагт ч үр ашгаа өгнө.  Тийм ч учраас УБТЗ-ын удирдлага галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж дүгнэж болно.

2023 оны аравдугаар сард ОХУ-ын Эрхүү хотноо болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Хятадын талтай Замын-Үүд өртөөний өргөн царигаар 15 буюу түүнээс дээш, нарийн царигаар 8 буюу түүнээс дээш, Оросын талтай Наушки өртөөгөөр 10 буюу түүнээс дээш галт тэргийг хоног тутам солилцож байхаар албан ёсоор тохирч, 7 жил гацсан галт тэрэг солилцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан явдал нь Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг бодит ажил хэрэг болгоход томоохон түлхэц болсон. Мөн хөрш орнуудын хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо эрс өслөө. Ази-Европыг холбосон худалдаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой манай гол замаар 2023 онд 3000 гаруй чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь 2021 онд тогтоосон дээд амжилтаасаа 700 гаруй галт тэргээр илүү байна. Ийнхүү УБТЗ дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь олон улсын тээвэр логистикт Монгол Улсын оролцох оролцоог нэмэгдүүлж, уг тээврээс олох эдийн засгийн үр ашиг дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү амжилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” болох зорилт амжилттай хэрэгжиж, бүс нутагтаа УБТЗ-ын нэр хүнд, байр суурь бэхжиж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байгааг харуулж байна.

-Энэ онд “УБТЗ” ХНН-ийн хувь эзэмшигч талууд тус нийгэмлэгийн их өрийн асуудлыг шийдэж, дүрмийн санг нь нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ талаар та тодруулж ярьж өгнө үү?

– Тиймээ. Энэ бол УБТЗ-ын тулгамдсан шийдлээ олж чадахгүй байсан олон асуудлын нэг байсан. УБТЗ-ын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор  1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж Япон улсаас нэлээд их хэмжээний зээл авсан. Энэхүү зээл нь тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд тодорхой үр ашгаа өгсөн ч уг зээлийг эргэн төлөх санхүүгийн боломж УБТЗ-д байгаагүй.

Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг энэхүү их хэмжээний зээлийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавиад байсан юм. Энэ асуудлыг шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард Москва хотноо хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон. Ийнхүү олон жил  шийдлээ олж чадахгүй байсан их өрийн асуудлыг шийдсэнээр УБТЗ санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, техникийн шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалт босгох  боломж нөхцөл өсч  байна.

-УБТЗ-ын  тээврийн тарифын алдагдлыг бууруулах нь тус нийгэмлэгийн тулгамдсан гол асуудал гэж дүгнэдэг. Энэ асуудалд та онцгой анхаарч ажилласан гэж дуулсан. Үр дүн нь ямар байна?

– УБТЗ нийтдээ 19 бүлгийн 21 төрлийн ачаа тээвэрлэдэг ч транзит болон экспортын зарим төрлийн ачаанаас бусад бүх ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, жил бүр асар их хэмжээний алдагдал хүлээдэг байсан. Зөвхөн 2022 онд л гэхэд ачаа тээврээс 36,4 тэрбум, зорчигч тээврээс  64,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь УБТЗ-ын санхүүгийн чадавхад олон жил сөрөг үр дагаврыг үзүүлж ирсэн.

Сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-тай зөвшилцөж тарифыг шинэчилснээр 19 бүлгийн 21 төрлийн ачаанаас нефть, хүнс, орон нутгийн нүүрс гэсэн 3 төрлийн ачаанаас бусад ачаа тээврийн тариф алдагдалгүй болсон. Тээврийн тарифын алдагдлыг бууруулснаар УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, техникийн шинэчлэлт хийх,  үйлчилгээний чанараа сайжруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зэрэг тулгамдсан  асуудлууддаа хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.

-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, замын аюулгүй найдвартай байдал яригддаг. Сүүлийн жилүүдэд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, замын их засвар хир хийгдэв?

-2022 онд ковид цар тахал, тарифын алдагдлын улмаас УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас гол замын 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийсэн. Тэгвэл 2023 онд ОХУ, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын хөрөнгө оруулалтад дүйцүүлж гол замын 5 зүтгүүр нийлүүлэхээр тохирсон. Ер нь сүүлийн жилүүдэд гол замын өндөр хүчин чадалтай 20 гаруй зүтгүүр худалдан авч парк шинэчлэлт хийгдсэн.

Эдгээр зүтгүүрээр парк шинэчлэлт хийгдсэнээр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах боломж нэмэгдсэн.

Замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд  Замын-Үүд 2 – Шаргын овоо хооронд 14,2 км  хос зам барьж, Эмээлт, Цомог зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Тэгвэл 2023 онд  Дулаан-Ерөө хоорондын 11,7 км замд их засвар хийснээс гадна гол замын 72-р км-т болон 334-р км-т шинэ гүүр барьж тухайн хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд гол замын 25-р км-т болон 379-р км-т, Дархан2 – Шарын гол хоорондын салбар замын 42 км-т автомашин нэвтрэх хонгилон гарцыг барьснаас гадна ус зайлуулах 5 төмөр бетон хоолойг томсгон шинэчилж, 7 төмөр бетон хоолойг шинээр барилаа.

-2023 онд ЗТХЯ  салбарынхаа харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт УБТЗ-д яаж хэрэгжиж байна вэ?

-УБТЗ-ын хувьд ачаа тээврийн үйлчилгээний цахим систем болон Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар хүртээмж дээшилж, ил тод нээлттэй байдал хангагдах юм. Өнөөдрийн байдлаар, ачаа тээврийн үйлчилгээний цахим системээр 560 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйлчлүүлж байгаа бол зорчигчийн галт тэрэгний онлайн цахим тасалбар худалдаалалт 60 шахам хувьд хүрээд байна.УБТЗ-ын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан болгох ажлыг цаашид ч эрчимтэй үргэлжлүүлнэ.

-УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. 16 мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь давхар шийдэж авч явна гэдэг амаргүй. Хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх талаар 2023 онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаараа ярина уу?

-2023 онд Хүний нөөцийн оновчтой зөв бодлого боловсруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч хэд хэдэн шинэчлэлт өөрчлөлтийг  хийж хэрэгжүүллээ. Үүний тодорхой жишээ бол цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. 2022 онд санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан ч төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 11,2 хувиар нэмэгдүүлж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгосон. Харин 2023 онд нийт төмөр замчдынхаа сарын дундаж цалин хөлсийг дунджаар 15 хувиар нэмэгдүүллээ. Цалин хөлсний системийн шинэчлэлийг цаашид улам эрчимжүүлэх болно.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, урамшуулж алдаршуулах, шагналын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилгоор нийгэмлэгийн шагналын журамд 2016 оноос хойш 7 жил шахам хугацаанд өөрчлөлт ороогүй байсныг өөрчилж шинэчиллээ.

Ингэхдээ нийгэмлэгийн бүх шагналыг дагалдаж олгодог мөнгөн шагналын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс гадна загвар өнгө үзэмжийг ч сайжруулж шинэчилсэн.

Үүнээс гадна нийгэмлэгт тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шагналын шинэчилсэн журамд “УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналыг шинээр бий болгож, нийгэмлэгт 5-аас дээш жил ажилласан ажилтан бүрд 5 жил тутам 500.000-3.500.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ажилласан жилээр тооцож олгохоор шийдвэрлэсэн..

Мөн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг баталж, говийн бүсэд ажиллаж буй  төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. Уг хөтөлбөрт төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар өөр олон заалтууд орсон.

Цаашдаа төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Ковид цар тахлын улмаас хөрш орнуудын төмөр замуудын харилцаа хамтын ажиллагаанд хүндрэл үүссэн. 2023 онд харилцаа хамтын ажиллагаагаа сэргээх талаар ямар дэвшил өөрчлөлт гарсан бэ?

 -2023 он бол ковид цар тахлын улмаас тасарсан хөрш орнуудын төмөр замуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарсан жил боллоо.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал анх удаа УБТЗ-ын даргыг албан ёсоор урьж Бээжин хотноо уулзсан нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагаанд хятадын тал өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхийг зорьж байгааг харуулсан үйл явдал болсон.

Мөн ОХУ-ын Эрхүү хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнөөр талууд биечлэн уулзаж хуралдлаа.

Энэхүү уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж,  экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

-УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр засаг, бизнес эрхлэгчид өндөр үнэлдэг. Энэ жил яаж үнэлсэн бэ?

– 2023 онд “УБТЗ” ХНН ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоож, нэг ээлжиндээ ачсан ачаа, хилийн өртөөгөөр солилцсон галт тэрэг, дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо, ашиг, орлогоороо 74 жилийн түүхэндээ байгаагүй шинэ дээд амжилт тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ орууллаа.

Энэ жил Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас  УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж  “Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгж”-ийн 3-т эрэмбэлсэн. Мөн “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийн тээвэр логистикийн хөгжил, хамтын ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөл”-өөс “Евразийн тээврийн шилдэг байгууллага” өргөмжлөлөөр шагнасан.

Энэ бүх амжилтыг УБТЗ-ын 16 мянган төмөр замчид хамтаараа бүтээснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. 2024 онд УБТЗ-ын хамт олон илүү өндөр амжилт гаргахын төлөө ажиллах болно. Айлчлан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан Монголынхоо ард түмэн, төмөр замчдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм58 мин өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр59 мин өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим