Нийгэм
Баярын өдрүүдэд осол, гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах шинэ жилийн баярыг тохиолдуулан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа.
Тэрбээр “Хүйтний улирал чангарч буй энэ өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, осгож хөлдөх тохиолдол нэмэгдэж байна.
Халтиргаа гулгааны улмаас ихэвчлэн бага насны хүүхдүүд, ахмад настнууд гэмтэж, бэртэж байна. Иймд албан байгууллагууд ойр орчмын 50 метр газрынхаа цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөе.
Мөн баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гардаг. Баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.
Хөдөө орон нутаг руу зорчих иргэд автомашиныхаа бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахад анхаарах хэрэгтэй.
Мөн сургууль, цэцэрлэг амарч байгаа үед түлэгдэх, унаж гэмтэх, осгож хөлдөх тохиолдол нэлээд нэмэгдэж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр