Нийгэм
Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Умард Чүнчон мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хуан Ён Ху болон хурлын төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүний хамт Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр дээрх төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Ихбаяр хүлээн авч уулзлаа. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, төлөөлөгч Н.Баярчимэг, Б.Эрдэнэсүх, Б.Сэргэлэнбаатар…нарын албаны хүмүүс уулзалтад байлцсан юм.
Умард Чүнчон муж нь био технологи, нано технологи, батарей үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр улсдаа тэргүүлдэг. Мөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг муж юм. Уулзалтаар хоёр талын хурлын байгууллагууд нь БНСУ-д оюутан сургах, аж үйлдвэрийн салбарын шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломжийг өргөжүүлэх, боловсрол, соёлын солилцооны төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн 2027 онд зуны дэлхийн оюутны спортын их наадам БНСУ-ын Хойд Чунчон мужид зохион байгуулагдана. Үүнд Улаанбаатар хот дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху илэрхийллээ. Тэрбээр мөн “Манай 2 орон төрийн өндөр дээд болон орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажилладаг. Цаашид эдийн засгийн чиглэлээр тэр тусмаа мужийн бизнесийн байгууллага, ААН-үүдийн хамтран ажиллах боломж ч бий” гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Чунчон муж болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд Нийслэлийн ИТХ идэвх зүтгэл гарган ажиллана гэдгийг илэрхийлэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ