Нийгэм
Гаалийн байгууллага шуудан илгээмжид хийх хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулж ажиллана
Гаалийн Ерөнхий газраас энэ сарын 16-ны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт “Шуудангийн гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудлууд” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад ГЕГ-ын Улс хоорондын шуудан, илгээмжийн гаалийн газрын нийт албан хаагчид оролцож, тус гаалийн газраар үйлчлүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжээс авсан “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-ны дүн, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, зөрчлийг илрүүлэх, хуулийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Гаалийн байгууллагаас үйлчлүүлэгч, иргэн аж ахуйн нэгжүүдэд хандсан үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт шалгалтын үйл ажиллагаа, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, албан хаагчдын ёс зүй, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр ГЕГ-ын чиглэл хариуцсан дарга нар хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ГЕГ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна