Нийгэм
Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав
Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ.
Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө.
Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү “Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ. Эдгээр эд зүйлийг малчдын гарт цаг алдалгүй, шуурхай хүргэж өгөхийг хүсье” гэлээ.
Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авав.
Тэрбээр “Энэ өвөл сүүлийн 50 жил ороогүй их цас орж газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй олон сар боллоо. Үүний улмаас өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар 5.2 сая буюу нийт мал сүргийн 8.1 хувь нь хорогдоод байна. Та бүхний ирүүлсэн тусламж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байгаа малчдын амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна