Нийгэм
Согтуу байх үедээ үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан этгээдийг илрүүлжээ
Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.
Нийгэм
Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сургалт боллоо
ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг энэ сарын 7-нд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.
Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэлсэн бөгөөд тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 302 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.
Сургалтад оролцогчдод “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр ЦХБХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМХТ-ийн Эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг танилцуулсан.
Мөн “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга”-ыг ГТСМТТ-ийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал”-аар ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн нар илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийгэм
Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ
Нийгэм
БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилт дэвшүүлсэн.
2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 00:10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа.
Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.
Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.
Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.
Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.
Та бүхэн БНСУ-ын Муан хотыг зорих бол дараах холбоосоор нэвтэрч нислэгийн тийз захиалах болон бусад мэдээллийг авах боломжтой гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм7 цаг өмнө
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
-
Спорт6 цаг өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа
-
Улс төр52 мин өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
-
Нийгэм7 цаг өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ
-
Нийгэм4 цаг өмнө
СБД иргэдийн саналын дагуу авто зогсоол, явган болон авто замын өргөтгөл хийж байна
-
Нийгэм3 цаг өмнө
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
-
Нийгэм3 цаг өмнө
БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо