Нийгэм
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд хаврын үзлэг, шалгалт хийж байна
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит хаврын үзлэг шалгалт эхэллээ.
Компанийн эзэмшлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын техникийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзлэг шалгалт нийт 5 өдөр үргэлжилнэ.
Уг ажлын хүрээнд “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-ийн хүрээнд төмөр замын аюулгүй байдал, галт тэрэгний болон сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, шалгалтууд хийгдэх юм.
Үзлэг шалгалтын үеэр Тавантолгой, Гашуунсухайт өртөө, Хайрхан, Хангай, Урт гол, Оюут, Шинэ-Ус, Хулант зөрлөгүүдэд ажиллахаас гадна, хөдлөх бүрэлдэхүүний депо, зам анги, ачилт буулгалтын талбайгаар орж хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаарх мэдээллийг чиглэл хариуцсан байцаагч, ХЭМАБ-ийн дарга болон бусад холбогдох газар, хэлтсийн дарга нараас авч, гарсан зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгч ажиллах юм гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав