Нийгэм
Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын бүс,олон Улсын болон Улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай 67 байршлыг тогтоож, хэлэлцүүлэн батлууллаа.
Цаашид үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчимжүүлэх, тогтоосон байршлыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулах юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Нийгэм
Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан “Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулснаар тээвэр логистикийн өртгийг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, терминалаар үйлчлүүлэх компани бүрийн буюу нэгжид ногдох зардлыг багасгана. Нэгдсэн төвийг байгуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Тээвэр логистикийн нэгдсэн төвийн үр өгөөж нь зөвхөн Улаанбаатар хотод ирж байгаа импорт, экспортын асуудал ч биш, Монгол Улсын тээвэр логистикийн коридорыг хамаарах чухал шийдэл мөн” гэдгийг хэллээ.
Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Өнөөдөр Улаанбаатар хотод тээврийн 10 терминал байна. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн асуудлууд тулгамдах болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх тээвэр логистикийн системийг 400 га талбайд байгуулахад бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.
“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд “Улаанбаатар хотод өнөөдөр тээвэр логистикийн нэгдсэн төв, нэгдсэн агуулах байхгүй. Нэгдсэн тээвэр логистикийн төвтэй болох нь бидний мөрөөдөл байсан. Цаашдаа ч энэхүү бүтээн байгуулалтын ажилд санал хүсэлтээ илэрхийлээд явна. Улаанбаатар хотын тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр үр өгөөжөө өгнө. Бусад улс оронд ч гэсэн хотоос гадагш терминалаа шийдсэн байдаг” гэв.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
-
Улс төр18 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм20 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм24 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Эдийн засаг20 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм24 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм24 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо