Нийгэм
Ирэх сарын 1-нээс шөнийн тарифт хамрагдах өрхүүдэд өгөх ЗӨВЛӨМЖ

“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс эхэлж 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн найман дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд, зөвхөн шөнийн цагаар буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Болор-Эрдэнийн зөвлөмжийг хүргэж байна.
Ингэхдээ холбогдсон техникийн хүчин чадлаас шалтгаалан
- 220В-ын хэрэглэгч бол сарын турш,
- шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь,
- 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш,
- шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө.
- Харин хөдөө орон нутагт сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө.
Тэгэхээр хөнгөлөлт зөвхөн шөнийн цагаар тооцогдоно гэж журамд заасан учраас гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн ялгаварт тарифт тоолууртай байх ёстой. Нийслэлийн хэмжээний гэр хорооллын нийт айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ийм тоолууртай байдаг.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг:
Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, галын аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай
Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй.
Хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй, өдөр шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж ойлгож болно.
Хөнгөлөлтөд хамрагдах бэлтгэлийн хувьд 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, айл өрхүүд тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
Журмын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй.
Хоёрдугаарт, айл өрхүүд цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах гэдэгт холбогдсон цахилгааны чадалдаа тохирсон хэрэглээг авах, тоолуураас байшин, сууц руугаа татсан оруулгын утас, гэр доторх цахилгааны холболт монтажууд орно.
Ихэнх айл өрхийн цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25-40 ампер буюу 2-4 кВт-аар хязгаарлагддаг. Энэ чадалдаа тохируулан ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгээс гадна халаагуураа ашиглана гэсэн үг.
Тэгэхээр халаагуур худалдаж авах гэж байгаа бол өөртөө тохирсон чадалтай,үйлдвэрийн гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур сонгохыг зөвлөе. Хэт өндөр чадал шаардагддаг халаагуур аваад ашиглах боломжгүй болох вий. Гар хийцийн болон ил утастай улайсдаг халаагуур авахгүй байхыг анхааруулж байна.
Халаагуураас гадна түргэн тогоо гэх мэт өндөр чадалд ажилладаг цахилгаан хэрэгслийг ашиглах үедээ бусад цахилгаан хэрэгслээ зэрэг залгахгүй байх нь тохиромжтой.
Хөнгөлөлт тооцох шөнийн тариф нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг. Тиймээс хөнгөлөлттэй тариф үйлчлэх шөнийн цагуудад халаагуураа ашиглах нь зүйтэй. Энэ нь цахилгаан түгээх сүлжээний техникийн боломжоос гадна тухайн өрхийн цахилгааны зардал мөнгөө хэмнэх шаардлагын аль алинд нь нийцэж байгаа юм.
Ер нь цахилгааны төлбөрөө багасгах хамгийн энгийн арга бол гэр, сууцныхаа дулаан алдагдлыг багасгах. Гэр, байшин дулааны алдагдал ихтэй байхад хэчнээн сайхан халаагуур залгаад цахилгааныг хэдэн зуун кВт-аар нь урсгаад ч нэмэргүй. Хангалттай сайхан дулаалга хийх зардлаа хэд дахин нугалж цахилгаан, түлшний төлбөрт өгнө гэсэн үг.
Нэг хашаанд амьдардаг өрхүүд газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр тоолуур, оруулгын утсаа бэлдээд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой
Хашаандаа нэгээс дээш айл амьдарч байгаа тохиолдол хотын төв хэсгээр их байдаг. Одоогийн нөхцөлд бид хууль, дүрмийнхээ дагуу газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй цахилгааны гэрээ байгуулж байна. Хэрвээ манайтай гэрээтэй үндсэн хэрэглэгч хүсэлт гаргавал бусад айлын хэрэглээг тусад нь тооцох тоолуур суурилуулснаар код дээр нь нэмэлтээр бүртгэх боломжтой.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан:
Хэрэглэгчид нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгахад анхаараарай
- Гэр, сууцныхаа цахилгааны дотоод холболт /монтаж/-ыг шалгаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, ямар ч гэмтэлгүй, аюулгүй болгосон байх шаардлагатай. Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Оруулгын утсаа халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй.
- Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй. Олон залгаастай утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлээрэй. Дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгана. Ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь тухайн өрхөд санхүүг хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангахад маш том нөлөөтэй.
Өнгөрсөн өвөл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад гарч байсан нийтлэг зөрчлүүдээс дурдвал айл өрхүүдийн оруулгын утаснууд олон залгаатай, хоорондоо тохирохгүй утаснуудыг залгаж татсан, гэр, сууц доторх цахилгааны холболтыг хийхдээ ачаалал даахгүй, буруу утас сонгосноос гал гарах дөхсөн, зарим нь галын аюулд өртсөн, гэр хороололд байрлах авто угаалгын газар, дугуй засвар зэрэг жижиг хэмжээний үйлдвэр, үйлчилгээ хувиараа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд объектынхоо дотор холболт буюу монтажийг маш замбараагүй хийсэн, олон тооны уртасгуурыг бие биенээс нь дамжуулан залгаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүд их байсан.
Хөнгөн цагаан, зэс утас хэдийгээр гүйдэл дамжуулдаг боловч хооронд нь мушгиж холбоод, тусгаарлах лентээр ороох байдлаар залгах нь гал гарах маш өндөр эрсдэлийг бий болгодог. Хөнгөн цагаан, зэс судалтай хоёр утсыг хооронд нь холбоход хөнгөн цагаан утас нь исэлдэж, эсэргүүцэл нь ихэссэнээр дулаан ялгарч хална, улмаар гал гарах аюул үүсдэг.
Авто угаалга, дугуй засвар зэрэг үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд нь хэдийгээр зөвшөөрөл авч, холбогддог ч объект доторх холболтыг аюулгүй байдлаа хангах хэмжээнд хийж чадахгүй байна.
Дээр нь цахилгааныг зөвшөөрөгдсөн ачааллаас хэтрүүлж хэрэглэдэг, дур мэдэн автоматын чадлыг томруулдаг, маш олон стандартын бус уртасгуур ашигладаг, дулаан их алддагаас өндөр чадлын цахилгаан халаагуурыг тасралтгүй ашигладаг зэргээс галын аюул гарахад ойрхон байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, дотор монтажаа аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж хийхийг уриалмаар байна.
Дээр нь гэр хорооллын айл өрхүүд нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгах, хэрвээ залгаас хийх зайлшгүй шаардлагатай бол тусад нь щит байрлуулж, ачаалалдаа таарсан автомат тавиулах байдлаар шийдэхийг зөвлөж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо