Бусад
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1.5 га талбайд барих ажлын явцтай танилцлаа. 2025 оны хавар тохижилтын ажлыг хийгээд зун нь ажлыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх учраас иргэд ч эергээр хүлээж авч байгаа” гэв. Энэ үеэр ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж буйг онцлоод энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Одоогийн байдлаар газар шорооны ажил дууссан. Барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн, өнөө шөнө суурийн бетоныг цутгана. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн. Гадна дулааны шугам сүлжээний ажил дуусаж байна.
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд иргэдээс санал авч, 96 хувийн саналаар дэмжсэн байдаг. Энэ хүрээнд иргэдэд тухайн байршилд ямар ажил хийх талаар тогтмол мэдээллийг хүргэж, орон сууцны орцонд барилгын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй талаар зарлал байршуулах, иргэдийг тав тухтай байлгах үүднээс өглөө бүр барилгын ажлын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа талаараа мөн гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийг цаашдаа ч төлөвлөгөөний дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, стандартыг хангаж барилгын ажлыг явуулаарай гэсэн зөвлөмж өглөө.
Бусад
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
- “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”
- Засгийн газрын тогтоолын төсөл – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
- Засгийн газрын тогтоолын төсөл – “Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай
- Улсын Их Хурлын -“Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ажилласан талаар
- Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар хэлэлцэж байна.
Бусад
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо.
НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах болон тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.
- Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
- Хүүхэд нас /2/: 10-11 нас
- Өсвөр нас /1/: 12-13 нас
- Өсвөр нас /2/: 14-15 нас
- Залуучууд: 16-18 нас
- Насанд хүрэгчид: 19-с дээш нас
- Сеньор: 35-с дээш нас
Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу, скейтинг системийг ашиглан шүүх бөгөөд Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна. Мөн энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид шүүх юм. Тухайлбал, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю, БНСВУ-ын улсын шүүгч Хана Тү Транг, ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны тэргүүн, шүүлтийн системийн мэргэжилтэн Александр Зубенко нар шүүнэ.
Бусад
Сургуулийн автобус есдүгээр сарын 2-ны өдрөөс үйлчилгээнд явж эхэлнэ
2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.
Тодруулбал, улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.