Энтертайнмент
“Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.
“Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
-Шилдэг олимпын танхим – Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
-Шилдэг олимпын зөвлөл – Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
-Олимпын шилдэг зүтгэлтэн – Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
-Шилдэг спортын сэтгүүлч – Ж.Цэцэгмаа
-Шилдэг спортын бүтээн байгуулалт – Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
-Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага – Моннис групп, Келме брэнд
-Шилдэг шүүгч – Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
-Шилдэг дасгалжуулагч – М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
-Шилдэг холбоо – Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
-Паралипмийн шилдэг тамирчин – У.Сүрэнжав /таеквондо/
-Шилдэг залуу тамирчин – Т.Ариунзаяа /жүдо бөх/
-Оны онцлох – “Mongolia House” төслийг хэрэгжүүлэгч “Хүслийн дуудлага” ТББ
-Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
-Шилдэг тамирчин – С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
-Шилдэг тамирчин – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Б.Баасанхүү /жүдо бөх/
– Шилжин явах цомын эзэн – Б.Баасанхүү /жүдо бөх/
-Шилдгийн шилдэг тамирчин – Л.Анхзаяа /жүдо бөх/ нар шилдгээр тодорсон байна.
Энтертайнмент
“Утга зохиолын 7 хоног” болж байна
Монгол Улсын Засгийн газар утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болгож, Монголын уран зохиолоор бүрэлдсэн оюун санааны баялгийг хамгаалж, хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ долоо хоногт буюу 2024 оны 12-р сарын 16-22-ны өдрүүдэд “Эх хэл соёл, эх үндэс оршихуй” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Мөн энэ үеэр “Цог” сэтгүүлийн 80 жилийн ойг тэмдэглэх онцгой үйл явдал болох гэж байна. Үйл ажиллагаанд:
-Уран үгсийн чуулган
-Уншигч-Зохиолчдын уулзалт
-Яруу найргийн уншлага
-Уран зохиолын лекцүүд
-Хүүхдийн яруу найргийн наадам гэх мэт арга хэмжээнүүд болно.
Энтертайнмент
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө
Энтертайнмент
“Борхойн тал” яруу найргийн наадамд А.Байгалмаа түрүүллээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон “Борхойн тал” яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа түрүүллээ.
ҮНЭТ ХЯЗГААР БОРХОЙН ТАЛ
Чингисийн цэргүүд нүдээ цавчилгүй манадаг
Чимээ холын анирт сонор соргог хонодог
Талын чоно ульж хаацайлдаг
Тас бүргэд элэн халин хараачилдаг
Миний Монголын өмнөд хязгаар
Мэнд таних үнэт хязгаар Борхойн тал
Үүр хаяарахын гэгээ сөхдөг үүдэт хилийн торгон зааг
Үүл хаяарахын заяа тэтгэдэг өв тээсэн эртний нутаг
Халхын буяныг тэтгэсэн хаан бодлого хазайхгүй
Харуулын цэргийг төрүүлсэн хатан ухаан дундрахгүй
Бөртийж үддэг ээжтэй аавын хөвүүдээр мануулсан
Бөхийж ордог үүдтэй миний монголын алтан босго
Бодлын талдаа цуглуулсан сэтгэл бүхэн нь хил болдог юм
Борхойн талдаа цугларсан Монгол бүхэн хилчин болдог юм
ЗАМЫН-ҮҮД
Хилийн торгон заагийг Замынүүдээс тольдлоо
Хэрэг болгож тийшээ бүүр лавтай ширтлээ
Ширхэг ширхэгээр өвс нь наашаа бөхийж үзэгдэгдэнэ
Шил толь шиг байшин цаана нь сүндэрлэж харагдана
Нутгийн торгон хилийг замын үүдээс харлаа
Нуригсан элсний ширхэг доошоо яргаж чимээллээ
Жингийн цуваа хөвөрсөн эртний тэр өдрүүдэд
Жинчдийн бодол шадарласан эртний тэр өдрүүдэд
Атан тэмээний нүдэнд монгол багтаж зурагдаад
Анисганд дүүрсэн нулимсанд аяархан мэлмэрч уяраад
Заам энгэрт эрхэлэн дагаж гарсан салхин
Задгай талын энгээс хилээ хамж эргэсэн
Хилийн торгон заагийг Замынүүдээс тольдлоо
Хэрэг болгож тийшээ бүүр лавтай ширтлээ
Хүнд даацын машины хөлд хуваагдсан чулуу
Хүний нутгаас зугтаж нааш шидэгдэж үзэгдэнэ
Өвгөд минь амиараа тамгалж үлдээсэн юм энэ хилийг
Өчнөөн жил бид итгэлээрээ тамгалж хамгаалах юм энэ хилийг
Замын хүмүүс холхиж өнжлөө ч заяа жудаг нь Монгол юм
Захгүй олон цугларч замгүй ихссэн ч Замын-үүд минь Монгол юм