Нийгэм
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана

Гадаадын иргэн харьяатын газрын төв болон хилийн боомт, орон нутаг дахь зохион байгуулалтын нэгжүүд энэ сарын 15, 55, 29-ний бямба гаргуудад нөхөж ажиллана.
Цагаан сарын баяраар энэ сарын 4-нийг хүртэл амарсан. Иймд ГИХГ нөхөж ажиллах шийдвэр гаргажээ.
Үйлчлүүлэгчдийн анхааралд
Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдөр амрах тогтоол гаргасан.
Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон хилийн боомт, орон нутаг дахь зохион байгуулалтын нэгжүүд 2025 оны 03 дугаар сарын 15, 22, 29-ний өдрийн Бямба гарагт нөхөж ажиллана.
Цагийн хуваарь: 08:15-16:00

Нийгэм
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 830,360 км2 нь буюу 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна.
Тодруулбал, нутаг дэвсгэрийн 128570 км2 буюу 8.1 хувь нь ой, хээрийн түймрийн эрсдэл маш их, 276500 км2 буюу 17.5 хувь нь их, 209930 км2 буюу 13.3 хувь нь дунд, 215360 км2 буюу 13.6 хувь нь бага болон маш бага түвшинд байна.
Эх сурвалж: Монгол Улсын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан-2023
Нийгэм
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна

Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн FOODEX JAPAN 2025 энэ жил Япон Улсын Биг сайт үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж эх орныхоо онцлог бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд танилцуулахаар амжилттай оролцож байна.
Монголын уламжлалт болон байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг амталж, сонирхох боломжтой. Тухайлбал, FOODEX JAPAN 2025 үзэсгэлэнд самар, чацаргана, Сарлагийн шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, цэвэр, органик, уургийн өндөр агууламжтай мах, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна.
Монголын хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, дэлхийн худалдааны төвшинд өрсөлдөхүйц чанар, өв соёлыг харуулж буй.
-
Нийгэм23 цаг өмнө
Дорнод аймгийн Халхгол сумын “Баруун шавар” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ
-
Нийгэм7 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь 13.5 хэвээр байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
China reaffirms commitment to reform, opening up at “two sessions”
-
Нийгэм3 цаг өмнө
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна
-
Нийгэм3 цаг өмнө
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна
-
Нийгэм7 цаг өмнө
Галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Улс төр7 цаг өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ