Нийгэм
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ

Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах ажлыг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүллээ. Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийх юм.
Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд дараах зөрчлийг арилгуулна. Тодруулбал,
- Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хашаа, хайс, байгууламж;
- Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
- Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
- Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
- Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
- Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
- Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
- Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
- Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
- Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
- Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
- Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
- Гадна фасад, засвар үйлчилгээ;
- Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалт хийхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэв.

Нийгэм
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 830,360 км2 нь буюу 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна.
Тодруулбал, нутаг дэвсгэрийн 128570 км2 буюу 8.1 хувь нь ой, хээрийн түймрийн эрсдэл маш их, 276500 км2 буюу 17.5 хувь нь их, 209930 км2 буюу 13.3 хувь нь дунд, 215360 км2 буюу 13.6 хувь нь бага болон маш бага түвшинд байна.
Эх сурвалж: Монгол Улсын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан-2023
Нийгэм
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна

Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн FOODEX JAPAN 2025 энэ жил Япон Улсын Биг сайт үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж эх орныхоо онцлог бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд танилцуулахаар амжилттай оролцож байна.
Монголын уламжлалт болон байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг амталж, сонирхох боломжтой. Тухайлбал, FOODEX JAPAN 2025 үзэсгэлэнд самар, чацаргана, Сарлагийн шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, цэвэр, органик, уургийн өндөр агууламжтай мах, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна.
Монголын хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, дэлхийн худалдааны төвшинд өрсөлдөхүйц чанар, өв соёлыг харуулж буй.
-
Нийгэм23 цаг өмнө
Дорнод аймгийн Халхгол сумын “Баруун шавар” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ
-
Нийгэм7 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь 13.5 хэвээр байна
-
Нийгэм3 цаг өмнө
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна
-
Нийгэм4 цаг өмнө
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна
-
Нийгэм7 цаг өмнө
Галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Улс төр7 цаг өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
-
Улс төр7 цаг өмнө
Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа