Нийгэм
Галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ

Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэгт Нийгмийн Эрүүл Мэндийн үндэсний төв нэгдэн ажиллаж байна. Хүний хайхрамжгүй үйлдлээс болж зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж бүрэлдэхүүнд ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ, БОУАӨЯ ны холбогдох албаны хүмүүс болон Аймаг орон нутгийн удирдлагууд орж газар дээр нь ажиллана. Мөн түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэсэн

Нийгэм
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр /2025.03.12/ ажиллаж байна.
Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн Дадал, Бат ширээт, Баян-Овоо суманд гарсан гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар идэвхтэй гал түймрийн голомт байхгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.
Нийгэм
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 830,360 км2 нь буюу 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна.
Тодруулбал, нутаг дэвсгэрийн 128570 км2 буюу 8.1 хувь нь ой, хээрийн түймрийн эрсдэл маш их, 276500 км2 буюу 17.5 хувь нь их, 209930 км2 буюу 13.3 хувь нь дунд, 215360 км2 буюу 13.6 хувь нь бага болон маш бага түвшинд байна.
Эх сурвалж: Монгол Улсын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан-2023
Нийгэм
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна

Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн FOODEX JAPAN 2025 энэ жил Япон Улсын Биг сайт үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж эх орныхоо онцлог бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд танилцуулахаар амжилттай оролцож байна.
Монголын уламжлалт болон байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг амталж, сонирхох боломжтой. Тухайлбал, FOODEX JAPAN 2025 үзэсгэлэнд самар, чацаргана, Сарлагийн шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, цэвэр, органик, уургийн өндөр агууламжтай мах, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна.
Монголын хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, дэлхийн худалдааны төвшинд өрсөлдөхүйц чанар, өв соёлыг харуулж буй.
-
Нийгэм16 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь 13.5 хэвээр байна
-
Улс төр9 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна
-
Нийгэм16 цаг өмнө
Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна
-
Нийгэм17 цаг өмнө
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь