Нийгэм
Чингэлтэй дүүрэгт байгуулсан Дэд бүтцийн төвд 40 орчим өрхийг холбожээ
Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ.
Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Б.Бямбадорж, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс танилцав.
Чингэлтэй дүүргийн VII хороо нь Улаанбаатар хотын гэр хорооллын хамгийн их нягтралтай хэсгүүдийн нэг. Төслийн хүрээнд 2017 оноос дээрх таван гудамжны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Төсөлд хамруулсан таван гудамжинд инженерийн шугам сүлжээг татсан, өдгөө айл өрхүүд гэр рүүгээ холболт хийх л үлдээд байгааг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэв. Нийтдээ 285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ёстойгоос өнөөдрийн байдлаар 40 орчим өрхийг холбоод байна. Мөн төсөлд хамрагдсан 285 өрхийн 28 нь амины орон сууц барьж, 104 нь дулаалгын аянд хамрагджээ.
Эл төслийн хүрээнд тухайн хорооны хоёр гудамжийг жишиг гудамж болгон тохижуулсан. Мөн дулааны 85, бохирын 92 худаг хийж, дулааны 2,805, бохирын 2,200 мерт шугам татсан байна. Ирэх сараас инженерийн шугам сүлжээг айл руу хүргэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид 2.2 км урт авто болон явган зам тавьж, ногоон байгууламж, ниймэл нуур байгуулан, орчныг нь иж бүрэн гэрэлтүүлэг, камертай болгох юм.
Улаанбаатар хотын гэр хороололд байгуулсан анхны цэвэрлэх байгууламжийг Чингэлтэй дүүргийн VII хороонд “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулж байна. Тус байгууламж нь өдөр 500 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өргөтгөн ашиглах боломжтой аж. Түүнчлэн бохирыг 99.9 хувь цэвэршүүлнэ гэдгийг албаныхан онцлов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Дагва төслийн ажлын явцтай танилцаад “Нийслэлийн 50 байршилд “Дэд бүтцийн төв” байгуулна. Одоогоор 16 байршлынх нь ТЭЗҮ-ийг боловсруулж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдөр эхний загвар төсөлтэй танилцлаа. Иргэдийн сэтгэл ханамж хотын удирдлагад урам өглөө. Тиймээс Засгийн газар, БХБЯ-тай дараа дараагийн ажлын санхүүжилтийг ярилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь зүйтэй юм байна. Төслийн хүрээнд хийсэн ажлуудын хамгийн өндөр өртөгтэй нь цэвэрлэх байгууламж. Энэ хорооны айлуудаас гадна дахин 300 өрхийн бохирыг цэвэрлэх чадалтай. Тиймээс дараагийн төслүүдийг хаана хэрэгжүүлэх вэ нухацтай тооцоолж, өндөр өртгөөр байгуулсан цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах нь зүйтэй” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын орчин, нөхцөл сайжраад зогсохгүй ажлын байр бий болгож буй давуу талтайг онцлов. Тиймээс дэд бүтцийн төвийн ашиглалтыг, үйл ажиллагааны менежментийг анхнаас нь зөв авч явах ёстойг хэллээ. Мөн дан ганц төсвийн хөрөнгө оруулалт бус, бусад эх үүсвэрийн санхүүжилтээр тус төслийг үлдсэн байршлуудад хэрэгжүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ