Энтертайнмент
Тойм: Какүрюү М.Ананд эвгүй байдлаас Эндог давлаа /Видео/

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Кайсейг дэвжээнээс хялбархан гаргаж ээлжит даваагаа авсан бол Какүрюү М.Ананд Эндотой эвгүй барилдаан хийж 2 дахь даваагаа авлаа. Какүрюү М.Ананд Эндогийн зайлах мэхэнд тэнцвэр алдсан боловч тогтож өөрөө зайлсан ч дэвжээнээс гарах дөхөв. Тэрбээр маш мэдрэмжтэй тогтон Эндог дэвжээнээс түлхэн гарган хоёрдахвь ялалтаа авсан байна.
Озеки цолтнуудаас Гойёдо л ганцаараа өрсөлдөгчөө давлаа. Цолоо хамгаалан барилдаж буй Точиношин Хокүтофүжид өвдөг шороодон 2 дахь унаагаа аван хүнд байдалд ороод байна. Харин озеки Такаясү Такаясүд унан эхний унаагаа авлаа.
Өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Мёогирюүд унасанаар хоёр унаатай болов. Мөн озеки цолны болзол сонссон Такакейшо Митакеумид унан хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Маэгаширагийн 4-т эрэмбэтэй Ичиножо А.Ичинноров өнөөдөр Точиозанаар гуравдахь даваагаа аван амжилттай барилдаж байна.
Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Котоюкигээр дээд зимндааны анхны даваагаа авсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Котоекод өвдөг шороодов.
—–
Жюүрео зиндаанд 3-6 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар, З-7 Азүмарү С.Тодбилэг, З-12 Миторюү Б.Төрболд, Б-12 Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгчөө давсан бол Кирибаяма Б.Лхагвасүрэн өвдөг шороодсон байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
