Connect with us

Нийгэм

Б.Чоймаа: Фэйсбүүкт их цаг зарцуулж, донтох нь дараах хоёр шалтгаантай

Нийтэлсэн

-

 “Монгол Билэг” сэтгэл судлалын сэтгэл судлаач Б.Чоймаатай фэйсбүүк хэрэглээ, түүнийг хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.

-“Фэйсбүүк”-ээс гаргасан судалгаагаар фэйсбүүк хэрэглээгээрээ Монголчууд Ази тивд тэргүүлсэн гэсэн сонирхолтой судалгаа гарсан. Хэрэглээний сонголт гэдэг нэг талаараа сэтгэл зүйтэй их холбоотой байдаг байх тийм үү. Монголчуудын фэйсбүүк хэрэглээ их байгааг сэтгэл зүйч хүнийхээ зүгээс хэрхэн дүгнэж байна вэ. Юутай холбоотой гэж бас үзэж байна вэ?

-Монголчуудын бүрэг, даруу, ичимхий зэрэг нийтлэг шинж нь бидний фэйсбүүк хэрэглээ өндөр байхад нөлөөлдөг онцлогтой. Яагаад ингэж дүгнэж байгаагаа жишээгээр тайлбарлах хэрэгтэй байх. Таны ажлын эсвэл ангийн буюу хэн нэгэн үг дуу цөөнтэй даруухан, чимээгүй танил чинь фэйсбүүкт эсрэгээрээ маш алдартай, идэвхтэй байдаг тохиолдол цөөнгүй. Дэлгэц нь амьд харилцаанаас биднийг тусгаарлаж байдаг гэдэг утгаараа хаалт буюу хамгаалалт болж өгдөг. Тиймээс нөгөө даруухан, чимээгүй хүүхэд айж сандралгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжтой болж байгаа юм шүү дээ. Тиймээс амьд харилцаан дээр гаргаж илэрхийлж чаддаггүй тэр зүйлээ цахимаар чөлөөтэй илэрхийлж байна. Нөгөө талаар бүх харилцаа фэйсбүүкээр дамжиж, ажил хэрэг ч фэйсбүүкээр бүтдэг болоод байгаа нь хүмүүс үүнд татагдах шалтгаан болсон болов уу.

-Та Монгол хүний фэйсбүүк хэрэглээ, онцлогийн тараар хийсэн судалгааныхаа сонирхолтой дүгнэлтээс танилцуулж болох уу?

-Судалгааны хүрээнд олон сонирхолтой үр дүн гарсан. Гэхдээ үндсэн хоёр дүгнэлтийг дурдъя. Нэгдүгээрт, Фэйсбүүк хэрэглээ нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж ямар хэмжээнд байна вэ гэдгээс хамаарч фэйсбүүкт зарцуулах хугацаа тодорхойлогдож байгаа юм. Олон улсын сэтгэл зүйчид ч өөртөө хэт итгэлтэй эсвэл итгэлгүй хүмүүсээс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тогтворгүй байдаг хүмүүс фэйсбүүкийг их хэрэглэдэг гэсэн судалгааны дүнг танилцуулсан байдаг. Заримдаа өөртөө итгэх ямар ч итгэлгүй болдог, заримдаа өөртөө хэт итгэлтэй болдог дундаж хүмүүсийн хувьд яагаад ингэж ихээр хэрэглэж байгааг тайлбарлая. Яагаад гэвэл эдгээр хүмүүс бусдын үгээр өөрийгөө үнэлж, өөрийнхөө дутуугийн мэдрэмж болон өөрийн итгэлийг нөхөж авч байгаа юм. Хүн өөрийг нь магтвал урмаар тэтгэгдэж баярлана. Тэгээд дахиад магтаал сонсохыг хүсч, бусдад таалагдах гэсэн пост идэвхтэйгээр оруулдаг болдог. Мөн эсрэгээрээ бусдын шүүмжлэлийг сонсвол сэтгэлээр унах ч эрсдэлтэй байдаг.

Хоёрдугаарт, Фэйсбүүкийн хэрэглээ нь таны ганцаардалтай холбоотой. Ганцаардал ихтэй хүмүүс энгийн хүнтэй харьцуулахад хэд дахин илүү их хугацааг фэйсбүүкт зарцуулдаг. Яагаад гэвэл фэйсбүүк ашиглаж өөрийгөө бусдад илэрхийлж, бусадтай харилцаж, амьд харилцаа үүсгэсэнтэй ижил мэдрэмжийг авдагтай холбоотой.

Судалгааны дүнгээр нүүр тулсан харилцаа нь холболтын буюу ганцаар биш гэсэн мэдрэмжийг, тайвшрал болон тайтгарлыг өгдөг гэдгийг тодорхойлсон. Жишээлбэл хэн нэгэн хүн фэйсбүүктээ “өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэж постолсон гэж үзье. Тухайн хүний постны дор найзууд нь “юу болов, яасан бэ” зэрэг коммент бичнэ. Зүгээр дээ хүчтэй байгаарай гэх мэт сэтгэгдэл ч хөвөрнө. Үүнээс тухайн хүн бусдад өөрийгөө илэрхийлэх гэсэн хэрэгцээгээ нөхөж, ганцаардах мэдрэмжээ түр мартдаг.

-Цахим орчинд хүмүүсийн сэтгэл зүй ч их өөр, өөр байдаг юм шиг санагддаг. Энэ талаар…?

-Манхетинны их сургуулийн клиник сэтгэл судлаач, харилцааны мэргэжилтэн, нийгмийн хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Жозеф Килона фэйсбүүкт пост бичих болон коммэнт бичих нь сэтгэлзүйн өөр өөр шинжийг агуулдаг гэдгийг тогтоосон байдаг. Тэрээр пост бичих нь сэтгэлзүйн 7 төрөл, коммент бичих нь сэтгэлзүйн 6 төрөлтэй гэж үзсэн байна.

Пост бичих хэлбэр дээр жишээ авъя. Нүүр хуудас дээрээ сөрөг зүйлсийг байнга бичдэг бол энэ нь ихэвчлэн анхаарал халамж, санаа зоволт, эмзэг байдлын хэрэгцээгээ хангах гэсэнтэй холбоотой. Хувь хүмүүсийн сөрөг харилцаанд өртсөн хүмүүс нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайтгарал хайж байгаа нь тэр юм. Мөн завгүй ажилтан гэх төрөл ч бий. Үргэлж завгүй байдаг, өдөржин шөнөжин сууж ажилладаг тухайгаа байнга оруулдаг хүмүүс сүүлийн үед их болж байна.

-Амьд харилцаа, цахим харилцааны ялгаатай байдлын талаар мэдээлэл өгч болох уу. Эерэг болон сөрөг хамгийн том нөлөөг онцлох юм бол?

-Амьд харилцаа гэдгийг нүүр, нүүрээ тулсан ярилцлага ч гэж ойлгож болно. Энэ нь нэг эсвэл тодорхой хэсэг бүлэг хүмүүст л хүртээдэг. Амьд харилцаанд мэдээлэл дамжих хурд харьцангуй удаан байдаг. Харин цахим харилцаа нь мэдээлэл дамжуулах хурдыг илүү нэмсэн гэж хэлж болно. Бид мэдээ мэдээллийг асар хурдтай, цаг алдалгүй олон хүнд зэрэг хүргэж чадаж байна. Хэрэгтэй байгаа зүйлээ, мэдэхгүй байгаа зүйлээ интернет ороод л мэддэг, олдог болчихлоо. Гэхдээ эсрэгээрээ цахим харилцаа хэт давамгайлж байгаа нь амьд харилцааг улам үгүй хийж байна шүү дээ.

-Цахим харилцааны сэтгэл зүйд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг мэргэжлийн сэтгэл зүйч хүнийхээ зүгээс тайлбарлаж өгч болох уу?

-Цахим харилцааны сэтгэл зүйд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөний хамгийн эхний хэлбэр бол өөрийгөө бусадтай харьцуулж сэтгэлээр унах юм. Сүлжээний онолын томоохон төлөөлөгч Барри Вэлмэн “интернет сүлжээ үүссэн нь хүмүүсийн харилцаа холбооны бас нэгэн сүлжээг үүсгэхийн зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлын шинэ хэлбэрийг бий болгожээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь бусдын оруулсан зургыг хараад “Хүмүүс ингэж амьдарч байхад би яаж амьдраад байна аа, энэ хүмүүсээс дутмааргүй байна” гэх сэтгэлгээг хүмүүст суулгаж эд хөрөнгөөр өрсөлдөх суурийг тавьж байна гэсэн үг. Хүмүүс яагаад фэйсбүүк хэрэглээд байгаа шалтгаан нь амьд харилцаанаас авч чадаагүй хэрэгцээгээ нөхөх гэж оролдож байгаатай нь л холбоотой. Солилцооны онолын төлөөлөгч П. Блау харилцан үйлдэл нь бүлгийн хүрээнд л боломжтой гэж үзэж байсан. Хүмүүс бүлэгт татагдаж, нэгдэхдээ өөр бүлгээс олж авч чадаагүй урамшууллыг эрдэг бөгөөд үүний тулд уг бүлгийн гишүүдэд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэж байдаг байна. Жишээлбэл цахим ертөнцөд бодит харилцаанаас олж авч чадаагүй магтаал, нийгмийн бүлгээс хүндлэгдэж чадаагүй хүндлэл, өөрийн үзэл бодол нийлдэг хүрээллийг өөрийн ертөнцөд бий болгож байдаг. Ингэснээрээ тухайн хүн өөрийгөө цахим ертөнцөд илрүүлэх боломжтой болдог.

-Орчин үеийн ээж аавууд хүүхдэдээ “чи наад утас аа” гэж л хэлдэг болсон юм шиг санагддаг. Нөгөөтээгүүр ээж аав нь ч өөрөө бас хэрэглээгээ зохицуулж чадахгүй байгаа нь ч ажиглагдаж байгаа. Ер нь фэйсбүүкийг хэрхэн зөв хэрэглэх вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгч болох уу?

-“Бид үнэндээ хүүхдэдээ цаг завынхаа шавхрууг зарцуулдаг” гэж хэлснийг уншиж байсан. Энэ үнэхээр бодууштай зүйл шиг санагддаг. Эцэг эхчүүд надаас асуудаг “манай хүүхэд утас их оролдоод байна аа, фэйсбүүк их ашиглаж байна аа” үүнийг яаж болиулах вэ гэж. Харин би “Таны хүүхдэдээ зориулдаг цаг ухаалаг утас ашиглахдаа зарцуулдаг цагаас их байж чаддаг уу” гэж буцаагаад асуумаар санагддаг. “Хэрвээ чадахгүй бол та хүүхдээ утас их хэрэглэж байгаад гайхах хэрэггүй юм биш үү. Та хүүхдэдээ анхаарал тавьж, тэднийг сонсож, ойлгох гэж цаг зарцуулахгүй байхад хүүхэд чинь өөрийг нь сонсдог, өөрийгөө илэрхийлэх боломж бололцоог гаргаж өгч байгаа тэр цахим ертөнцөд дурлах нь аргагүй зүйл шүү дээ. Хэрхэн зөв хэрэглэх вэ гэж үү. Ядаж л оройн хоолоо ширээ тойрч суугаад халуун яриа өрнүүлэнгээ идэл дээ. Хоол болонгуут бүгд аяга, аягаа аваал утас аа оролдонгоо иддэг. Хаана байна аа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Бидний нэг нэгэнтэйгээ ярилцаж ойлголцох амьд харилцааг утас булаагаад байна шүү дээ. Бүх зүйл амьд харилцааг дэмжихээс л эхэлнэ.

Мэргэжилтнүүд хоёр болон түүнээс дээш цагийг та цахим орчинд өнгөрүүлж байгаа бол донтсон байна гэж тодорхойлдог.

-Фэйсбүүк донтолтын талаар нэлээн яригддаг боллоо. Хүн ер нь донтсон гэдгээ хэрхэн мэдэх вэ. Хэрвээ донтсон бол хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ?

-Мэргэжилтнүүд хоёр болон түүнээс дээш цагийг та цахим орчинд өнгөрүүлж байгаа бол донтсон байна гэж тодорхойлдог. Энэ баримтаас харвал донтоогүй хүн байна уу гэж асуумаар байгаа биз. Ерөнхийдөө бидний интернет хэрэглээ үнэхээр аюултай хэмжээнд л хүрсэн байгаа юм шүү дээ. Өглөө сэрэнгүүтээ шууд фэйсбүүкээ шалгаж байгаа бол, орой унтах үедээ хамгийн сүүлд хийдэг зүйл тань фэйсбүүк шалгах, “ухах” бол энэ нь донтолтын шинж. Үйлчлүүлэгчдэд ингэж хэлэхэд ихэвчлэн “бүх ажил, хичээл фэйсбүүкээр л дамждаг шүү дээ” гэж хариулдаг. Үүнийг үгүйсгэж болохгүй ч та л өөрөө өөртөө хяналт тавьж чадна. Фэйсбүүк таны хэрэглээ юу амьдрал болсон уу гэдгийг ялгаж салгаж ухаарах ёстой. Фэйсбүүк таныг хайртай хүмүүсээс тусгаарлаж, цагийг тань булаадаг зүйл биш байгаасай гэж хүсч байна. Сэтгэл зүйн хувьд тогтвортой, аз жаргалтай байх нь амьд харилцааг эрхэмлэхээс эхэлдэг гэдгийг сануулъя.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

А.Уянга

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм17 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр18 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм19 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм19 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм19 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм20 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр20 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим