Нийгэм
ЖДҮ-ийн зээлтэй АУДИТОР, УЕП-ын орлогч нар улстөрчдийг ШУДАРГА ШАЛГАХ УУ?

Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн үүдээр орсон төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг ч, нэг эрх мэдэлтний нэг л компанийнхаа нэр дээр авдаг зээлийн хэмжээ ТЭРБУМ төгрөгөөс буудаггүй жишиг манайд тогтжээ. Гэтэл Япон улсад ЖДҮ-ийг дэмжсэн санхүүжилтийнхээ 90-ээс илүү хувийг жинхэнэ “жижиг”-үүдэд хуваарилдаг. Бүр дөрөв хүртэлх ажилтантай, хөрөнгө санхүүжилт багатай үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж олгодог гэдгийг судлаачид хэлж байгаа юм. ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж, төсөв бүрт мөнгө суулгаж ирсэн ч энэ салбарынхныг бодитой дэмжиж, хөл дээр нь босгож, эдийн засагтаа үр өгөөж дагуулъя гэвэл РЕФОРМ-ын шинжтэй өөрчлөлт хийх ёстой гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
ЖДҮ-ийн зээлийг халааслагч томчуудын эгнээ хүрээгээ тэлсээр. Нэр бүхий улстөрчид, Ерөнхий Аудитор, Улсын ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч, бизнесийн салбарын “акул”-ууд гэхчлэн байж болох бүхий л томчууд, нам хүчин хамаарахгүй ЖДҮ-ээс мөлждөг болох нь ил болов. Тэд он дамнан ЖДҮ-ийн салбарынхнаас, жинхэнэ эздээс мөнгийг нь булаажээ. Тэгвэл ЖДҮ-ийн зээлийг хүрэх ёстой эздэд нь хүргэхийн тулд алдаа завхрал гаргаж ирсэн шат шатны нөхдүүдтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
ЖДҮ-ийн санг хамаарч ажилладаг, салбарын сайдтай хариуцлага тооцох улс төрийн шийдвэр МАН-аас гарсан. Гэхдээ асуудлыг уг үндсээр нь шийдэж буй хэрэг биш ээ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс Ерөнхий сайдад тавьсан шаардлагадаа ЖДҮ-ийн сангийн сүүлийн 5 жилийн үйл ажиллагаа, тайланд АУДИТ хийх тухай тусгасан. Үүний хариуд өчигдөр /2018.10.31/ эрх баригчид шийд гаргахдаа Ажлын хэсэг гаргаж, зээлийн зарцуулалтад шалгалт оруулна гэжээ. Ганц хоёр жил биш, сан албан ёсоор байгуулагдсанаас хойшхи төслийн санхүүжилт, зарцуулалтыг шалгахын тулд томоохон баг ажиллах ёстой. Хөндлөнгийн хараат бус хяналт бас байх ёстой. Мэдээж Ажлын хэсэгт аудитын байгууллага оролцох ёстой. Гэтэл Ерөнхий Аудитор нь ЖДҮ-ийн зээлтэй холбогдчихоод буй нь анхаарах ёстой асуудал юм.
Зээл авсан АУДИТОР хяналт тавьж чадах уу?
Ж.Мөнхбат нарын гишүүд Ерөнхий аудиторт хариуцлага тооцох асуудлыг бүлгийн хуралдааны үеэр тавьсан гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Үндэсний Аудитын газар УИХ-ын харьяаны байгууллага тул тэр шугамаараа сахилга хариуцлага яриад явах нь зүйтэй гэж дугараад байна. Гэтэл Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авчихсан байдаг.
Төрийн аудит улстөрөөс хамааралтай байна гэж ярьж суусан Д.Хүрэлбаатар хариуцлагагүй үйлдэлтэй нэгэн байх магадлал өндөр байна. Өмнөх засгийн үед Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан нэгэн юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас Ерөнхий аудитороор ажиллах болсон. Гэсэн ч ЖДҮ-ийн зээлийг залгигчдын нэг түүнд Ерөнхий аудитороор ажиллах эрх байхгүй харагдаж байна.
Зээл авсан ПРОКУРОР хянаж чадах уу?
ЖДҮ-ийн зээлийг хууль зөрчиж авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай МАН-ын шийдвэрт байна. Хоёр хоногийн өмнө ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Прокурорын газар /НПГ/-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн бөгөөд прокуророос цаашид хянах юм. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар гэдэг нөхөр ЖДҮ-ийн зээл авсан талаар баримт дэлгэгдээд байна.
Тэгэхээр толгой дээр нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээд сууж байхад Прокурор шударгаар хяналт тавьж чадах уу гэдэг асуулт яах аргагүй дагаж байна.
Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын тухайд өөрийнх нь 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хоёр жил дараалан зээл авсан байгаа юм. Нэг биш хоёр удаа авсан зээлийн мөнгөөрөө ямар үйл ажиллагаа явуулснаа тайлагнаад суух нь түүний хувьд зохимжгүй. Б.Амгаланбаатарыг хариуцлага бүхий албан тушаалд томилсон нь ЖДҮ-ийн мөнгөнөөс хувьдаа зээлэх зөвшөөрөл олгосон хэрэг биш юм.
Дашрамд өгүүлэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд УЕП-ын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлж, улмаар түүнийг томилсон байдаг. Ерөнхийлөгч ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл түүний саналаар томилогдсон Ерөнхий прокурорын орлогч ЖДҮ-ийн зээлийн “мангас”-уудын нэгээр тодорсонд яаж хандах бол гэдэг бас сонин.
Э.Болорхажид

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм23 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Улс төр24 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Нийгэм24 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр2 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент2 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна