Эдийн засаг
“Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлыг холбогдох байгууллагууд шалгасны үндсэн дээр хэлэлцээрийн ширээний ард суух байх”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр уламжлал ёсоор яамны хурлын танхимд болж, салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар Канадын Торонто хотноо болсон PDAC хуралд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн тухайгаа онцлов. Тэрбээр “Тавантолгойн бүлэг ордыг хөрөнгийн биржид гаргахыг гадаад тал хүлээж байна. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” компани дээр дотоод зохион байгуулалтаа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ханган ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг төрийн өмчит компаниар дамжуулан ажиллаж байгаа гэж хэлж болно.
Одоогоор санхүүгийн болон техникийн зөвлөхүүд ажилдаа орсон. Хуулийн зөвлөхөө сонгохоор ажиллаж байна” гэлж ярилаа.
Олон улсын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдийг сонгохын тулд эхлээд Орон нутгийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг тэрээр мөн тодотгосан юм. Уг хуулийг төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болжээ.
Х.Хэрлэн: Хуулиараа хайгуулын 400 гаруй тусгай зөвшөөрлийг улсын мэдэлд авахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын “400 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авна” гэсэн мэдэгдлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бол тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авах тухай асуудал байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Харин Салбарын сайд “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд дээр аж ахуйн нэгжүүд нэмэлт хайгуул хийснийг үгүйсгэхгүй. Гэтэл хайгуул хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг гар дамжуулан худалдах явдал ч байсаар ирсэн. Энэ мэт зүйлийг бид сайн ярилцаж, хуулийн фирмийн зөвлөгөөг УУХҮЯ-н дээр авч байж шийдвэрлэнэ. Түүнээс биш тусгай зөвшөөрлүүдийг шууд хураана, цагдана гэж ярьж болохгүй” хэмээлээ.
“Эко Алтан Заамар” уурхайд гарсан ослын тухайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид алтыг сорчилж ашиглах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зөвлөгөөг сонсоогүйгээс үүдэлтэй гэдгийг сайд онцлоод “Тус уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлана” гэсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг төрд авах Засгийн газрын шийдвэрийн талаар “УИХ-ын 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэц болон Дээд шүүхийн шийдвэрүүд гарсан. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой энэ гурван байгууллагын шийдвэр бол эцсийнх. Мэдээж Засгийн газар хууль, шийдвэрийн хүрээнд ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд шалгасны үндсэн дээр Засгийн газар 49%-ийг эзэмшигч талтай хэлэлцээрийн ширээний ард суух байх” гэсэн хариултыг УУХҮ-ийн сайд өгсөн юм.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм9 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав