Нийгэм
Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.
Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимын түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.
- Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил
- Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа
- Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
- Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа
- Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)
- Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа
- Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа
- Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа
- Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр,
https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud
https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter
Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна