Нийгэм
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчлахдаа монгол ноолууран пальто өмсжээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, олон чухал асуудалд санал нэгдээд буйг бид мэдээлсэн.
Тэгвэл энэхүү айлчлалын үеэрх албан мэдээнд багтдаггүй олон сонирхолтой үйл явдал болж байгаа талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал, өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайдыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Ли Наг Ёнд Монгол Улсын Ерөнхий сайдын бэлэг болгон өгсөн монгол ноолууран пальтог солонгосын ерөнхий сайд өмссөн байна.
Энэхүү пальтог Ли Наг Ёны биеийн хэмжээнд тааруулан тусгайлан хийлгэжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү бэлгийг Солонгосын Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун хүлээн авч, айлчлалын үеэр өмссөн байгаа нь энэ ажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр бэлгийн пальто нь “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн аж.
Мөн албан протоколд ороогүй ч Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён Монголын Засгийн газарт хандан Солонгосын хойгийн энхтайвны төлөөх үйлст Солонгосын ард түмэн гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн айлчлалын хүрээнд өнөөдөр орой хоёр улсын Ерөнхий сайд нар оройн зоог барих бөгөөд зоог барих цагийг нэг цагаар сунгаж илүү олон асуудлаар чөлөөт яриа хийх саналыг Солонгосын Ерөнхий сайдын зүгээс тавьжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойших гадаад дахь анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, хоёр улсын Ерөнхий сайд нар 2018 оны нэгдүгээр сард анх танилцаж байсан. Энэ тухай БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён онцгойлон дурдаж 2019 оны гадаад дахь анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаагаа дурджээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр15 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм14 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ