Нийгэм
Нийслэлийн 20 сургуульд ‘Дижитал бичиг үсэгтэн’ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Монгол Улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ үзүүлэлтээрээ бид Азид тэргүүлжээ. Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, гаргалгааг бий болгох, хуурамч мэдээлэлд автахгүй,бодлого зохицуулалт зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй болоод байгаа юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард Фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбаттай уулзаж, дээрх асуудлаар санал солилцож хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тиймээс энэ сарын 1-ны өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургуульд “Dijital literacy” буюу бүх нийтийн тоон бичиг үсэгтэн болгох ажлыг эрчимжүүлж, сурагчдыг “Дижитал бичиг үсэгтэн” болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тус хөтөлбөрийг Фэйсбүүк компаний захиалгаар Харвардын сургуулийн баг хамт олон боловсруулсан юм байна. Агуулгын хүрээнд үндсэн 18 хичээлээс бүрдэх төдийгүй “Хувь хүний орон зай”, “Хувийн нууцлал” гэж юу вэ?, “Сошиал медиаг хэрхэн зөв ашиглах тухайд”, “Яаж эерэг хандлагатай байх вэ?”, “Хэрхэн сошиал медиад зөв хэрэглэх вэ?”, “Мэдээллийн бодит үнэнийг яаж шалгах вэ?” зэрэг хичээлүүд орно.
Тус хөтөлбөрийг гол зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа “Faro Foundation Mongolia” байгууллагын гүйцэтгэх захирал А.Бямбажаргал:
-Манай байгууллага тус хөтөлбөрийн “Сургагч багш”-ийг бэлтгэж байна. Бид эхний ээлжинд 20 сургууль сонгосон. Нэг удаагийн хичээл маань нэг цагаас нэг цаг гучин минут үргэлжилнэ. Тэгэхээр 18 хичээл маань дөрвөн сар буюу нэг улирал бүтэн хичээлнэ гэсэн үг. Энэ нь нэг сургуулийн 500 хүүхдэд хүрнэ гэж төлөвлөвөл нэг улиралд 10000 орчим хүүхдийг сургана. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд шүүмжлэлт сэтгэлгээтэй болоод аливаа зүйлд 100 хувь итгэхгүй, хуурамч мэдээлэлд нухацтай хандаж, хуурамч хаягнаас нийтэлсэн мэдээлэлд шууд итгэхгүй байх, өөрийнхөө мэдээллийг ил нийтлэж, гэмт хэрэгт өртөх эрсдлээс сэргийлэх зэрэг мэдлэгтэй болно. Өөрөөр бол энэхүү хөтөлбөрийн үр дүнд хүүхдүүд сошиалд зөв зохистой оролцож чаддаг болно гэлээ.
- 11-р сургууль
- 1-р сургууль
- 52-р сургууль
- 12-р сургууль
- 45-р сургууль
- 20-р сургууль
- 28-р сургууль
- 115-р сургууль
- 23-р сургууль
- 93-р сургууль
- 44-р сургууль
- 5-р сургууль
- Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль
- Эрдмийн өргөө цогцолбор
- Төгс дэлгэрэх сургууль
- Эрдмийн ундраа сургууль
- Шинэ Монгол сургууль
- Ирээдүй цогцолбор
- Hobby сургууль
- Орчлон сургууль
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө