Нийгэм
Хэсгийн мөрдөгч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн хэргээр ял авлаа

Найз нар хамт архи ууж байгаад нэгийгээ хутгалж, биед нь гэмтэл учруулсан хэргийг харъяа газрын цагдаагийн алба хаагч шалгасан байна.
Гэвч цагдаа уг хэргийг шалгахдаа мэдүүлэг өгөөгүй хүнийг өгсөн болгож, ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан гэх хуурамч тэмдэглэл үйлдсэн, хавтаст хэргийг танилцуулсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн байна. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд хууль сахиулагчийн гаргасан хууль бус үйлдлийг бид сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Цагдаагийн алба хаагчийн энэхүү үйлдлийг АТГ-аас шалгасан. Улмаар цагдаагийн алба хаагч Р.М нь эрүүгийн 1822001370051 дугаартай Б.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу
- Д.У-аас 2018.04.26-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
- Ц.Б гэх хүнээс 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
- Т.Х гэх хүнээс 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл
- Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас яллагдагчаар авсан мэдүүлэг,
- 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт үйлдсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн.
Тиймээс прокурорын байгууллагаас уг хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн.
Цагдаагийн алба хаагч гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд Р.М мэдүүлэхдээ: “…Би тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрчүүдийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн. Мөн Б-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн 60/88 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хувийн ашиг сонирхол байхгүй. Б-ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор аав, ээжийг нь дуудуулсан. Б-ээр дамжуулж бас дуудуулсан. Хөдөө айлд ямаа самнаж байна гээд ирэхгүй байсан. Утсаар ярихаар утсаар авчихаж болохгүй юм уу гээд байсан…” гэж мэдүүлжээ.
Харин гэрчээр мэдээлсэн гэх Ц.Б , Т.Х нар “…Р.М-д огт мэдүүлэг өгч байсан удаа байхгүй, 2018 оны 05 сарын 20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгтэй танилцлаа. Уг мэдүүлэгт дурьдагдсан зүйлс худал байна. Р.М нь мэдүүлэг авахаар дуудаж байсан удаа байхгүй…” гэдгийг мэдүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь цагдаагийн алба хаагч хэргээ нуун далдлахыг завдсан байгаа юм. Энэ талаар гэрчүүд мөн мэдүүлсэн байдаг. Тодруулбал, дээрх гэрчүүдээс дахин мэдүүлэг авахад: “…Өчигдөр орой 12:00 цагийн үед Р.М /цагдаагийн алба хаагч/нь албан өрөөндөө буюу энэ өрөөнд намайг дуудаад Авлигатай тэмцэх газраас мөрдөгч ирээд мэдүүлэг авбал гарын үсгээ ингээд зураад өгчих гээд миний нүдэн дээр одоогийн энэ цаасан дээрх бичгийг буюу эхнэр бид 2-ын нэрийг бичээд, бичсэн хэсгээ ураад, үүнтэй ижил гарын үсгээ зураарай гэж хэлээд өгсөн. Тэгээд охин Б.Б-ийн шүүхээс авсан торгуулийн мөнгийг би төлье гэж хэлсэн. Уг мөнгө нь 450,000 төгрөг юм. Би тэгээд өчигдөр эхнэртээ Р.М мөрдөгч ингэж хэлж байна гэхэд юу ярьж байгаа юм, үнэн зөвөөр нь л байна ш дээ гэж байсан…”
Цагдаагийн алба хаагчийн дээрх үйлдэл нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Р.М нь Б.Б-д холбогдох эрүүгийн 1822001370051 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буюу Д.Ууганбаяраас 2018.04.26-ны өдөр, Ц.Бүжинлхам, Т.Х нараас 2018.05.20-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг, Б.Балданцэрэнд Дундговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №180200150 дугаартай дүгнэлтийг 2018.04.20-ны өдөр танилцуулсан тэмдэглэл, мөн Б.Б-д 2018.05.17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгааны хуудас болон яллагдагчаар авсан мэдүүлэг, 2018.05.25-ны өдөр хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Р.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд Р.М нь тухайн үед Дундговь аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр буюу мөрдөгчөөр ажиллаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн Б/279 дугаартай тушаалаар / хх-ийн 204/ тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзсэн. Тиймээс Гэцэл овгийн Р.М-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэцэл овгийн Р.М-д 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна