Нийгэм
Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт барилга барих эрх олгохгүй байхыг үүрэгдэв
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Нийслэл хотын хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд нийт 111,330 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,430 нэгж буюу 10 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2019 оны 1 дүгээр улиралд 9,05 гэмт хэрэг бүртгэгдсэний 6,666 буюу 69.5 хувь нь нийслэлд үйлдэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1,309 хэргээр буюу 16.4 хувиар буурсан байна” гэж танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17 хувиар өссөн
“Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 4,273 дуудлага мэдээлэл хүлээн авч 1,266 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээлэв.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-5 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 277 удаагийн дуудлагыг хүлээн авч, объектын гал түймрийн 270, эрэн хайх, аврах ажиллагааны 7 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 149 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар дадлага, сургуулийг 7 дахь жилдээ улс орон даяар зохион байгууллаа. Дадлага сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо жил ирэх тусам өсч, нийслэлийн хэмжээнд 504.7 мянган иргэн хамрагдлаа” гэж танилцуулав.
Бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарч ашиглахыг хориглосон 234 барилга байна
“Манай газраас өнгөрсөн хугацаанд 1,802 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга 338 байгаагаас Бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарч ашиглахыг хориглосон 234 барилга байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим үүрэг даалгавар өглөө.
- “Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай”
- “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас газрын харилцааны чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байхыг журамлах
- Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх
- Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт ямар нэгэн барилга байгууламжийн эрхийг олгохгүй байх
- Зохих зөвшөөрөлгүй газар, шорооны ажил хийж байгаа, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, мод бутыг устгаж байгаа “Идэр интернешнэл” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох
- “Зүүн баян Pефайнери” ХХК-ны барилгын үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагын шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд зогсоох
- Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах
- Хаврын хуурайшилттэй улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр13 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ