Нийгэм
Тавдугаар сургуулийн хүүхдүүд айдастай хичээллэж байна
1957 онд барьсан, нийслэлийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн хичээлийн байр “хөгширч”, газар хөдлөлтөд тэсвэргүй тул үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүүхдүүд хичээллүүлэх хориотой гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ гаргажээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-ээс тус сургуулийг актлах шийдвэрийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тавдугаар сургуульд 3500 хүүхэд суралцаж байгаа бөгөөд сурагч, багш нар ойролцоох сургуулийн хаяа бараадан “тэнэж” явах уу зэрэг олон асуулт хариулт нэхэж буй.
Тус сургууль дээр өчигдөр /2019.04.09/ 15.00 цагийн үед очиход хэвийн хичээллэж байсан юм. Сургуулийг гаднаас нь харахад шинэхэн сургууль мэт харагдавч сургуулийн дотор болон ард хэсэгт цууралт үүссэн гэдгийг албаныхан хэлж байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө Турк улсын хөрөнгө оруулалтаар сургуулийн гаднах өнгөлгөөний фассатын засварын ажлыг хийснээр 62 жилийн настай сургууль гэхээргүй болтол өөг нь далдалжээ.
Бид сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн болон албаны хүмүүстэй уулзах гэсэн боловч хуралд явсан учир хоосон хаалга мөргөж орхив. Харин сургуулийн багш ажилчдын хэлж байгаагаар “Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ үед сурагчид ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөнө. Ядаж энэ хичээлийн жилийг дуусгачих юмсан” гэж байлаа. НМХГ-аас сургуулийг аль болох хурдан хугацаанд актлахыг шаардаж байгаа боловч Нийслэлийн боловсролын газраас“Өнөөдрийн нөхцөлд тус сургуулийг хаагаад хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх боломж алга” хэмээх хариуг өгсөн учир тус сургууль хэвийн хичээллэж байна.
НМХГ-аас 2006 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдийн ашиглалтын төлөв байдлыг шалгажээ. Ингэхэд ихэвчлэн 1956-1957 онд баригдсан сургууль, цэцэрлэгүүд шалгалтад бүдэрсэн байна.Тус газраас 2010 онд нэгдсэн шалгалт хийхэд тавдугаар сургуулийн барилга үндсэндээ газар хөдлөлтөд тэсвэргүй цаашдаа болзошгүй газар хөдлөлтөд нурах аюултай гэсэн дүгнэлт гарчээ.
Ерөнхийдөө тавдугаар сургууль нь модон хучилттай, тоосгон ханатай учир газар хөдлөлтийн нормыг даахгүй гэж үзэж байгаа бөгөөд хана дээрээс ус алдан материалын хийц муудсанаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ.
БАРИЛГЫГ НУРААЛАА ГЭХЭД ФАССАТЫГ НЬ ХАДГАЛЖ БАЙГААД ДАРААГИЙН БАРИЛГЫН ГАДНА ТАЛЫН ӨНГӨЛГӨӨНД АШИГЛАЖ БОЛНО
Энэ талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндонгоос тодруулахад “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрчим нэг баллаар нэмэгдсэн үүнийгээ дагаад газар хөдлөлтийн давтамж нь ойртоод тоо нь олширч байна. Ийм нөхцөл байдалд болзошгүй газар хөдлөлт болох магадлал тун өндөр. Тиймээс ниргэсэн хойно нь хашгирах биш ниргэхээс нь өмнө сэргийлж ажиллах ёстой. Манай байгууллагаас тавдугаар сургуулийн үйл ажиллагааг зогсоох хоёр удаагийн дүгнэлтийг 2006, 2010 онд гаргаж байсан. Бид 2010 онд 29 сургуулийн барилгыг шалгасан. Одоо бол ихэнх сургууль нь буюу 70 гаруй хувийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан байна. Өнгөрсөн хугацаанд тавдугаар сургуулийн барилга дээр ямар ч ажил хийгдээгүй. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд Туркийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гадна өнгөлгөөний фассатын засварын ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тавдугаар сургуулийн барилгыг нураалаа гэхэд фассатыг нь хадгалж байгаад дараагийн барилгын гадна талын өнгөлгөөнд ашиглаж болох юм” гэлээ.
Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй сургууль дан ганц тавдугаар сургуулиар дууссангүй. Тус сургуулиас гадна нийслэлийн арав гаруй сургууль бий. Ямартай ч тавдугаар сургууль энэ хичээлийн жилийг дуустал үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ ондоо багтаад шинэ сургуулийн зураг төслийг баталчих юм бол шинэчлэх хөрөнгийг ирэх 2020 оноос төсөвт суулгахаар ярьж байгаа аж. Гэсэн ч сурагчдын аюулгүй тайван, эрүүл орчинд сурч боловсрох эрх нь ноцтой зөрчигдөж байгааг эндээс харж болохоор байгаа юм. БСШУСЯ-ны шинэ сайд энэ асуудлыг анхааралдаа авч шинэ сургууль, барих асуудлыг хэлэлцэх цаг болжээ. Эс бөгөөс 3500 гаруй хүүхдийн ирээдүй тун бүрхэг байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр13 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ