Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Зүүнбаян анхдагч уу, Гашуунсухайт анхдагч уу?

Нийтэлсэн

-

ҮАБЗ-өөс нууц бичиг шидэж, УИХ, Засгийн газарт чиглэл өгснөөр ийм эргэлзээ төрүүлж орхилоо.

Өөрөөр хэлбэл, стратегийн гэх тодотгол зүүлгэсэн Тавантолгой ордыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багтай холбох уу, эсвэл Монголын нүүрсний хамгийн том худалдан авагч БНХАУ-тай хиллэх Гашуунсухайт боомт руу төмөр замаа тавих нь ашигтай юу гэдэг асуулт урган гарч ирээд байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үүрэг нь Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудын бүтээгдэхүүнийг гаргах хоёр дахь гарцыг нээнэ гэж харж байгаа аж.

Улмаар нефть боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаад буй Сайншандад ган хайлуулах үйлдвэр байгуулах замаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хэтийн зорилт хангагдана гэж тооцоолсон байж болно. Эсвэл дээрх ордуудыг босоо тэнхлэгийн төмөр замын эзэмшигч УБТЗ-ын сүлжээтэй холбож, Өвөр монголын Эрээн хотоор дамжуулан Монголын хамгийн ойр далайн гарц болох Хятадын зүүн эргийн боомтуудад зэс, нүүрсээ хүргэх боломжтой. Бүр Оросоос манайд үзүүлэх төмөр замын хөнгөлөлттэй тарифыг ашиглан тус улсын нутаг дэвсгээр дамжуулан 5,000 км-ийн тэртээх Восточный боомтыг далайд хүрэх гарцаа гэж харсан бололтой.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 оны ашгаасаа гаргана. Тус компани “Монголын төмөр зам”-ын бондыг 750 тэрбум төгрөгөөр худалдан авах аж.

Харин төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Монголдоо л мэргэжлийн гэгддэг МТЗ биш, урт удаан түүхтэй УБТЗ бүр ч биш Зэвсэгт хүчний жанжин штаб байхаар төлөвлөжээ. Цэргийн хүч, дотоодынхоо нөөцөөр энэ төмөр замыг барих бөгөөд 1,800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж техник хэрэгсэл шаардлагатай гэнэ. Нийт таван рот цэрэг тус бүр 60 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар босгох урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь дотоод, гадаадын компаниудын өгч байсан үнийн саналаас даруй гурав дахин бага өртөг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулжээ.

ХЯТАДЫН ТАЛТАЙ УУЛЗАХ ЦЭГИЙГ НЬ ТОХИРОЛЦООГҮЙ БАЙЖ СТРАТЕГИЙН ТӨМӨР ЗАМАА ЭРЧИМЖҮҮЛНЭ ГЭВ ҮҮ
Одоогийн нөхцөл байдлын хувьд Тавантолгойн бүлэг ордоос 240 гаруй км шороон замаар нүүрсээ экспортолж байгаа. Жилдээ 20 хүрэхгүй сая тонныг гадагш зарж, олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өсөхөд багахан ашиг олж, уруудахад нь дагаад алддаг явдал Тавантолгойгоос экспорт хийж эхэлсэн цагаас давтагдсан. Уг нь авто тээврээс хоёр дахин бага өртөгтэй төмөр зам энэ тогтолцоог халж чадна гэдгийг өчигдөр ҮАБЗ биш аль 10 жилийн өмнөх ТЭЗҮ хийсэн судлаачид тогтоочихсон.

Төмөр замтай болсноор Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурч, жилийн экспорт 30 сая тоннд хүрнэ. Гэвч нүүрсний ордоо стратегийн гэж тодотгочхоод стратегийн ач холбогдолтой дэд бүтцээ барьж байгуулах асуудлаа хойш тавьсаар ирсэн.

Монголын нүүрсийг БНХАУ, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах хамгийн дөт, стратегийн ач холбогдолтой зам бол Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам. Энэ чиглэлийн төмөр замыг зөөх ачаа нь бэлэн, олох орлого нь тодорхой учраас мэргэжилтнүүдийн зүгээс стратегийн гэж тодотгосон юм. Харин өчигдрийн Засгийн газрын албан мэдээнд дурдсанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ гэсэн үг, үсэг байгаагүй. Идэвхжүүлэхээр болсон гэдэг нь анхаарал татаж байна.

Энэ чиглэлийн төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани ажиллаж, гүйцэтгэгчийг удахгүй тодруулна гэх бүрхэг мэдээлэл байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цэгийн асуудлыг шийдэж, чадвал 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж тооцжээ. Хэрвээ Хятадын төмөр замтай уулзах цэгээ тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах бүрэн боломжтой аж. Уг чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэж тооцсон. Энэ зардал дээр тодотгол хийж суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж байгууллага, банк санхүүгийн байгууллагын оролцоог хангах, эсвэл гаднын эх үүсвэрийг оролцуулж ирэх ажлыг яаралтай эхлүүлнэ гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэлжээ. Гэвч төмөр замын оронд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажил санаачлан хэрэгжүүлж байгаа гэсэн.

2015 оноос хойш Тавантолгойн төмөр замын төсөл таг зогссон. УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1455 мм-ийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, арваад жилийн хэрүүлд цэг тавьсан бөгөөд энэ тогтоол одоо ч хүчинтэй байгаа. Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУ-ын нарийн царигтай нийлнэ. Харин Замын-Үүдээр дамжуулан Эрээн рүү тээвэр хийсэн тохиолдолд 1522 мм-ийн өргөн царигаас нарийн луу шилжүүлэн ачилт хийж таарна.
У.Хүрэлсүхийн танхим олон жил овоолсон шороо хэлбэртэй байсан Тавантолгойн төмөр замыг урагшлуулах шийдвэр гаргасан нь энэ. Ингэхдээ Зүүн болон урд гэсэн хоёр тийш төмөр зам барихаар шийдвэрлэж, далимд нь аливаа улсын зэвсэгт хүчний голлох салбар болоод буй инженерийн цэргээ дадлагажуулж, техникжүүлэхээр шийдсэн бололтой юм.

Цэргүүдийг дайчлахын тухайд бол Дорноговь аймагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг мөн цэргийн ангийнхан гардан гүйцэтгэж байгаа. Тэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэд төсөвлөсөн хөрөнгөөс 47 тэрбум төгрөг хэмнэсэн мэдээлэл ч бий.

Ямартай ч дээрх хоёр чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцжээ. Үүнээс үзэхэд, Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд-Эрээн, эсвэл Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар-Сүхбаатар-Улаан-Үд-Владивосток-Восточный чиглэлээр жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргана гэж харж байгаа бололтой.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдвал мөн хэмжээний нүүрс экспортлох дэд бүтэцтэй болно. Харин сүүлийн үед хууль мэт дагах ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгаснаар Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг БНХАУ-ын талаас соёрхон батлуулах, гуравдагч зах зээлд гарах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх гэнэ.

ТӨР ШИЙДВЭРТЭЭ ҮНЭН Ч БАЙСАН БОЛ ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРОХ БАЙВ
Засгийн газраас өнгөрсөн онд төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулж, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ээлжит тогтоолоо гаргаж байлаа. Тухайн үед Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд 790 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гаргасан.

Үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээний хүрээнд шийдэхээр төсөөлж байсан юм. Түүнчлэн төрийн мэдлийн 51-ээс гадна үлдэх хувьд орох хөрөнгө оруулагчдыг 2018 онд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгаж байлаа. 49 хувьд хөрөнгө оруулах компанид урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хуулийн этгээд байх шаардлага тавьсан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт өртөг болох нэг тэрбум ам.долларын 49 хуьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх чадвартай, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой зэрэг өндөр босго тогтоосон юм. Энэ шаардлагын дагуу “Энержи ресурс” тэргүүтэй дотоодын компаниуд төсөлд оролцох боломжгүй болсон. Угтаа бол дээр шаардлагыг хангах чадвартай гадаадын хөрөнгө оруулагчид 20 жилийн тэртээгээс энэ ордын баялгийг тээвэрлэх гол гарц болох төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн байдаг.

Тэдгээрээс хамгийн олон удаа хөрөнгө оруулахаар яригдаж байсан нь БНХАУ-ын төрийн мэдлийн “Чайна Шенхуа энержи” групп. Өмнөх Засгийн газрын үед Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн 49 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа”, 51 хувийг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр ярилцаж байсан юм.

Бүр өмнөх түүх сөхвөл, Засгийн газраас 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвч Засгийн газар 2010 онд 283 дугаар тогтоолоо гаргаж, “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д шилжүүлсэн. Үүний зэрэгцээ төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид өгчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулах зөвшөөрөл олгосон байна.

Тухайн үед “Энержи ресурс” компани 2015 онд ашиглалтад оруулан 19 жилийн дараа буюу 2034 онд төрд шилжүүлэн хүлээлгэн өгөхөөр гэрээлж байсан аж. Мөн ондоо Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж, “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм. Улмаар Тавантолгойн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани цааш үргэлжлүүлсэн нь өнөөх “Төмөр замын” гэгдэх хэрэг үүсэхэд хүргэсэн. “Монголын төмөр зам” компани 2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан. Түүнээс хойш энэ төмөр замын төсөл таг зогссон.

УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1455 мм-ийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, арваад жилийн хэрүүлд цэг тавьсан бөгөөд энэ тогтоол одоо ч хүчинтэй байгаа. Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУ-ын нарийн царигтай нийлнэ. Харин Замын-Үүдээр дамжуулан Эрээн рүү тээвэр хийсэн тохиолдолд 1522 мм-ийн өргөн царигаас нарийн луу шилжүүлэн ачилт хийж таарна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент6 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм15 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр15 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр16 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр16 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр16 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим