Дэлхий дахинд
Д.Трамп Б.Обамагийн цуцалсан бүх хоригийг дахин сэргээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд буюу Барак Обамаг Ерөнхийлөгч байх үед цөмийн гэрээний үр дүнд цуцлагдсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж байгаагаа мэдэгдлээ.
Ираны цөмийн хэлэлцээрийг Обамагийн засаг Их Британи, Хятад, Франц, Герман, Орос улсуудтай хамтран байгуулсан нь түүний гадаад бодлогын нэг томоохон амжилтад тооцогдож байсан юм. Харин Трамп уг гэрээг ашиггүй, алдагдалтай гэрээ гэж дүгнэдэг байсан юм. Эхний ээлжийн хоригууд өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бол өнөөдрөөс /2018.11.05/ эхлэн үлдсэн бүх хоригийг гүйцээн хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү мэдэгдлийнхээ дараа Трамп “Хоригууд айсуй, арван нэгдүгээр сарын 5” гэсэн гарчигтай “Game of Thrones” цувралаас сэдэвлэсэн зурагт хуудсыг твиттертээ нийтэлжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хориг арга хэмжээг “Иран улсын дураараа авирлахыг зогсоох зорилготой” хэмээн тодорхойлжээ.
Хэрвээ Иран улс энэхүү хоригоос чөлөөлөгдөхийг хүсвэл Вашингтоноос гаргасан терроризмыг дэмжихээ зогсоох, Сирид байлдааны үйл ажиллагаа явуулахаа болих, цөмийн болон баллистик пуужингийн хөгжүүлэлтээ зогсоох зэрэг 12 шаардлагыг биелүүлэх ёстой гэнэ. Шинэ хориг хэрэгжиж эхлэхэд Ираны эдийн засаг гүн хямралд унах нь тодорхой болж байна. Тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн эхний ээлжийн хоригийн дараа Ираны үндэсний валютын үнэ ханш тал хувиар унаж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөөд байгаа билээ.
Эх сурвалж: republicworld
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа