Connect with us

Энтертайнмент

“Хаан сэнтийн тоглоом” цувралын гол дүрийн жүжигчид цаашид ямар замналаар явах вэ

Нийтэлсэн

-

HBO телевизийн алдарт цуврал “Хаан сэнтийн тоглоом”-ын сүүлийн наймдугаар бүлэг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт гарч эхэллээ.

Америкийн алдарт зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” хэмээх цуврал зохиолоос сэдэвлэн хийсэн уг бүтээл дэлхий даяар алдаршиж, олон тооны шагнал хүртээд байгаа юм.

Нийт зургаан ангитай наймдугаар бүлгийг Жорж Мартины бэлэн бүтээлд бус түүний ирээдүйд гаргах “Өвлийн салхи”, “Хаврын мөрөөдөл” номуудын ноороглосон зохиолд тулгуурлан хийснээрээ онцлогтой.

Тус цувралын баатруудыг наймдугаар бүлэгт юу хүлээж байгааг таашгүй. Харин гол дүрд тоглосон жүжигчдийн цаашдын замнал цаашид хэрхэн үргэлжлэх талаар BBC онцолсныг орчуулан хүргэж байна.

Тэдний ихэнх нь дэлхий даяар алдаршсан бөгөөд найман жил үргэлжилсэн энэ бүтээлд хүүхэд наснаасаа эхэлж тоглосон жүжигчид зураг авалтын талбай дээр л өссөн байна.

Эмилиа Кларк – Дейнерис Таргариен

“Хаан сэнтийн тоглоом” цувралд тоглож байх үедээ  35 настай англи жүжигчин Эмилиа Кларк “Терминатор” цувралын тавдугаар анги болон “Оддын дайн: Хан Соло” кинонуудад тоглосон билээ.

Шүүмжлэгчид энэ хоёр дүрд луун эхийн дүрээс ялгарахаар зүйл алга хэмээж байв. Guardian сонины шүүмжлэгч Сара Хьюз Эмилиа Кларкийг өөрт нь дүрээсээ гарахад тун бэрх байгаа болов уу хэмээн бичжээ.

Түүний тоглосон “Dolce & Gabanna”-гийн сүрчигний сурталчилгааг хүргэж байна.

Кит Харингтон – Жон Сноу

32 настай англи жүжигчин Кит Харингтон “Хаан сэнтийн тоглоом” киноны зураг авалт дууссаны дараа энэ оны эхээр Жон Флиннтэй хамтран Сэм Шепардын “Жинхэнэ Өрнөд”  кинонд тоглож эхэлсэн байна. Шүүмжлэгчид түүний тоглолтыг 5 онооноос 4,5 гэж үнэлжээ.

2018 онд тэрбээр Канадын артхаус “Жон Ф.Донованы амьдрал, үхэл” кинонд тоглосон байна. “Хаан сэнтийн тоглоом”-ын сүүлийн бүлэг гарахын өмнөхөн Кит Харингтоноос энэ цувралаас танд ямар дурсамжийг үлдээсэн бэ хэмээн асуухад ““Хаан сэнтийн тоглоом” хүмүүсийн уран зөгнөлт киноны тухай ойлголтыг өөрчилсөн гэж бодож байна” хэмээн хариулсан байна.

Лена Хиди – Серсей Ланнистер

Financial Times сонинд өгсөн саяхны ярилцлагадаа 45 настай жүжигчин Лена Хиди багадаа нэг бол алиалагч эсвэл цэцэгчин болохыг мөрөөддөг байснаа ярьжээ. “Хоёр мэргэжил хоёулаа жаахан сонин л доо” хэмээн жүжигчин бүсгүй хэлсэн байна.

Хүчтэй, эрх мэдэлтэй дээр нь халуухан Серсей Ланнистерийн дүр Хиди шиг чадварлаг жүжигчдэд ч тэр бүр олдоод байдаггүй ажээ.

Тэрбээр ярилцлагадаа “Би өөрөө кино хийхийг хүсдэг. Би хоёр сайхан хүүхдээ өсгөхийн зэрэгцээ хүн төрөлхтний хамгийн хүнд асуудал болоод байгаа зүйлд өөрийнхөө хувь нэмрийг оруулмаар байна” хэмээн ярьсан байна.

Николай Костер-Вальдау-Жэйми Ланнистер

Данийн 49 настай жүжигчин Николай Костер-Вальдау Холливүүдийн үүд хаалгыг “Хаан сэнтийн тоглоом” киноноос ч өмнө татсан байжээ. 2001 онд тэрбээр Ридли Скоттын “Хар шонхор” хэмээх дайны үеийн тухай түүхэн кинонд тоглосон байна.

2019 оны тавдугаар сард түүний гол дүрд нь тоглосон Брайн де Пальмын “Домино” хэмээх триллер кино нь нээлтээ хийх юм.

Софи Тёрнер – Санса Старк

23 настай англи жүжигчин Софи Тёрнерийн хувьд Вестеросын зургийн талбай түүний жүжигчний замналаа эхлүүлэх анхны газар нь болжээ. Тэрбээр цувралын сүүлийн бүлгийн зохиолыг уншаад яах учраа олохгүй байсан гэнэ. “Ингээд бүх юм дуусаж байгааг би  мэдрээгүй байж. Би юу ч дуугарахгүй нааш цааш алхалж, бүр уйлсан” хэмээн ярьжээ.

Гэлээ ч энэ оны зургаадугаар сард нээлтээ хийх “Икс хүмүүс” цувралын 12 дугаар ангид Женнифер Лоуренс болон Майкл Фассбендер нартай хамт тоглох боломж гарсан байна.

Питер Динклиж – Тирион Ланнистер

49 настай америк жүжигчин Питер Динклижэд энэ цувралд тоглохын зэрэгцээ өөрийнх нь бүтээсэн мартагдахааргүй дүрүүд бий.

Тухайлбал, Стив Бушеми  болон Дермот Малруни нартай хамтран 1995 оны “Living in Oblivion” кино, “Эббинг хотын захын гурван самбар” кинонд тоглосныг дурдаж болно.

Мэйси Уильямс – Арья Старк

13 настайдаа зургийн талбайд ирж байсан англи жүжигчин Мэйси Уильямсын хувьд Арья Старк анхны дүр нь юм.

Түүнээс хойш тэрбээр 2015 онд Английн алдартай “Doctor Who”  цувралын хэд хэдэн ангид тоглосон бөгөөд 2017 онд “Мэри Шелли” намтарчилсан кинонд тогложээ.

Түүнд “Хаан сэнтийн тоглоом” цуврал маш том үүд хаалга нээсэн байна. Гэвч Мэйси энэ оны хоёрдугаар сард BBC-д өгсөн ярилцлагадаа жүжигчний замналаараа Холливүүдэд амжилттай явах эсэхдээ итгэлгүй байгаа тухайгаа ярьжээ.

“Удахгүй би 21 нас хүрнэ.  Энэ цувралыг дууссаны дараа чиний өмнө маш олон боломж гарч ирнэ гэж хүмүүс надад хэлдэг. Харин би өөрөөсөө амьдралаас юу хүсч байгаагаа асуудаг. Кино театруудаар одоо гарч байгаа ихэнх кино миний сонирхлыг татахгүй байна. Харин зохиол нь таалагдсан кинонууд харамсалтай нь санхүүжилт авч чадахгүй байна. Учир нь хүмүүс инди хэв маягийн кинонуудад санхүүжилт олгохоос ихэвчлэн татгалздаг” хэмээн ярьжээ.

Айзек Хэмпстед-Райт – Брандон Старк

20 настай англи жүжигчин Айзек Хэмпстед-Райт мөн л “Хаан сэнтийн тоглоом” цувралын зургийн талбайд өсөж өндийсөн гэхэд болно. Тэрбээр 2011 онд Британийн “Сэрэлт” хэмээх триллер кинонд тоглож байжээ.

Түүний урлагийн замнал амжилттай байгаа хэдий ч зураг авалтад оролцохын тулд сургуулиа түр орхиод байсан учраас хичээлдээ анхаарч, Бирминхэмийн их сургуулийн математик, хөгжмийн ангиа дүүргэх хүсэлтэй байгаа ажээ.

Алфи Аллен – Теон Грэйжой

Алфи Аллен 1998 онд Британийн “Та энд байна” хэмээх  инээдмийн кинонд анх тоглож байжээ.

Тухайн ондоо тэрбээр Кэйт Бланшетттэй хамт “Элизабет” кинонд тоглосон байна. Тус кинонд Аллен эгч поп дуучин Лилли Аллентай хамт тоглож байжээ. Лилли Аллены дүүдээ зориулсан Alfie хэмээх дуу бий.

Сонирхуулахад, “Хаан сэнтийн тоглоом” киноны шалгаруулалтын үеэр тэрбээр Жон Сноуын дүрд үзсэн ч Теон Грэйжойн дүр оногдсон байна.

Гурван жилийн өмнө Аллен зураг авалт болоогүй үед History Channel сувагт “Хөл бөмбөг: Богино түүх”  хэмээх баримтат киног хийсэн байна. Магадгүй тэрбээр цаашид кино хийж, бас кинонд тоглож ч магадгүй.

Эх сурвалж: BBC

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Мөн их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өчигдөр Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм35 минут өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм40 минут өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр2 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр2 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм2 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм2 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм23 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм23 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр23 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим