Нийгэм
Кэмбрижийн Их сургуулийн Билл Гэйтсийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт анх удаа Монгол оюутан шалгарчээ
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг, Их Британи улсын Кэмбрижийн их сургуулийн 2019 оны мастер болон докторын зэрэгт суралцах “Gates Cambridge” хөтөлбөрт тэнцэгчдийг хэд хоногийн өмнө зарласан юм.
Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2001 онд өөрийн сайн үйлсийн сан болох “Билл, Мелинда Гэйтс” сангаар дамжуулан олон улсын хөгжиж буй орнуудын ирээдүйн оюутан, судлаач нарыг дэмжих зорилготойгоор нийт 210 сая ам.долларыг хандивлаж байсан юм.
Энэ нь тухайн үед Их Британи улсын түүхэнд их сургуульд зориулж буй хамгийн том хэмжээний хандивт тооцогдож байжээ. Тэр үеэс хойш Кэмбриж “Gates Cambridge” хэмээх хөтөлбөрийг нээж, жил бүр салбар салбартаа өөрчлөлт авчирж, нөлөө үзүүлж буй оюутнуудыг шалгаруулах болсон байна.
2001 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 100 гаруй улсын 1,600 орчим оюутан залуу энэхүү хөтөлбөрт шалгарч хамрагдсан аж. Энэ жилийн элсэгчдийн хувьд дэлхийн 37 улсаас шалгарсан нийт 90 оюутан хамрагдахаар болоод байгаа юм. Мөн энэ удаа өмнө хөтөлбөрт огт хамрагдаж байгаагүй Монгол, Бүгд Найрамдах Бурунди зэрэг улсын оюутнууд шалгарснаараа онцлог болж буйг Кэмбрижийн Их сургуулийнхан онцлоод байна.
“Gates Cambridge” хөтөлбөрт Монгол Улсаас Баясгалангийн Онон шалгараад байна. Тэрбээр тус хөтөлбөрт Conservation Leadership чиглэлээр Мастерын зэргээ хамгаалахаар болсон ба тодруулбал, түүний өмнө ажиллаж байсан Монгол Улсын ноолуурын салбар дахь тогтвортой стандарт, практикийг нэвтрүүлэх арга зам, сүлжээг бий болгох талаар илүү нарийвчилсан судалгааг гүйцэтгэхээр болсон тухай танилцуулжээ.
Түүний Кэмбрижийн Их сургуульд өгсөн танилцуулгад дурдагдсанаар “Монгол Улсын нийт хүн амын тал хувийг эзэлж буй малчдад ноолуурын салбарын зах зээлээс зохих хэмжээний санхүүгийн урамшуулал, тэтгэмжийг олгож илүү хүртээмжтэй болгох нь тогтсон нэг стандарт, журмыг бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх болно” хэмээжээ.
Б.Ононгийн хувьд өмнө АНУ-ын Йелийн их сургуульд Байгаль орчны эдийн засаг болон Витманы коллежид Байгаль орчны бодлого зүйг суралцаж, бакалаврын зэргээ хамгаалж байсан удаатай. Түүнчлэн тэрбээр Монгол Улсад Зориг санд ажиллаж байх хугацаандаа ирээдүйн залуу байгаль орчны хамгаалагчдыг бэлтгэх зорилготой “Байгаль орчны манлайллын хөтөлбөр”-ийг санаачилж, эхлүүлжээ.
Сургуулийн зохион байгуулагчдын дурдаж буйгаар хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ өгч буй судлаач, оюутнуудын нас жил ирэх тусам залуужсаар байгаа. Мөн тус хөтөлбөрт өмнө нь хамрагдаж төгссөн 1,300 гаруй төгсөгч дэлхийн улс орнуудын салбар бүрт эерэг өөрчлөлтийг үзүүлж, үлгэр дуурайл болж, манлайлсаар байгааг онцолж байлаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр21 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр21 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент10 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ